Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өнгөрсөн сард ажлаа хүлээлгэж өгөөд буй. Түүний оронд ажиллах хүнийг томилох асуудал яригджээ.
Эх сурвалжаас тодруулснаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газрын(НХОГ) дарга Б.Мөнхбатыг Нийслэлийн Засаг дарга орлогчоороо томилохоор болж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор томилогдох гэж буй Б.Мөнхбат нь Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 23 дугаар бүрэн дунд сургуульд физикийн багш, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, 2016 оноос Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байгааг намтарт нь дурджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
