MONIN брэнд Монгол Улс дахь үйл ажиллагаагаа өргөжүүлнэ
Дэлхийн 200 гаруй улс оронд борлуулагддаг, 114 жилийн туршлага бүхий Францын алдарт брэнд Monin албан ёсны дистрибютороороо Монголдот кофе компанийг сонголоо.
Бидний тухайд
Monin брэндийг 1912 онд Францын Бурж хотод Жорж Монины үүсгэн байгуулсан бөгөөд үйл ажиллагаагаа ликёрын зах зээлээс эхлүүлж, сироп болон жимсний нухашны салбар руу өргөжин тэлсээр салбартаа тэргүүлэгч компани болон хувирчээ. Нөр их туршлага, байгалиар хөглөгдсөн бүтээлч онгод, тасралтгүй шинэчлэлээрээ Monin брэнд ресторан, кафе, зочид буудал болон тансаг ундааны салбарын нэр хүндтэй түнш болоод байна.
Monin сироп, жимсний холимог, соус, латте арт, фраппе, ликёр болон смүүти гэсэн зургаан төрлийн 150 гаруй амт бүхий бүтээгдэхүүнийг санал болгодог. Бүтээгдэхүүн бүр нь өөрийн гэсэн амтны эх сурвалж, түүх, онцлог, түүгээр бүтээх жорын санаануудтай. Бидний охь ханд, байгалийн амт дэлхийн хамгийн шилдэг бариста, бартендерүүдийн жорын нууц болдог.
Monin компани төв азийн зах зээл рүү өргөжин тэлэх бодлогынхоо хүрээнд тус брэндийг Монгол Улсад төлөөлөх албан ёсны дистрибютороор Монголдот кофе компанийг сонгоод байна. Ингэснээр Монгол улсын кафе, ресторан, зочид буудал болон ундааны мэргэжлийн байгууллагуудад дэлхийн шилдэг сироп, жимсний нухаш, жимсний шүүсийг ашиглан өөрсдийн гэсэн өвөрмөц, дахин давтагдашгүй амтыг урлан хэрэглэгчдэд хүргэх боломжтой боллоо.
Монголдот кофе компани нь Monin-ийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ мэргэжлийн сургалт, дэмжлэг үзүүлэх боломжоор хангах юм. Ингэснээр Монголын мэргэжлийн бариста, бартендер, хоол хүнсний чиглэлийн мэргэжилтнүүд Monin -ийн зууны түүхтэй мэдлэг, туршлага, инновациас суралцах үүд хаалга нээгдэнэ.
Pure By Monin
“Pure By Monin” Жинхэнэ жимсний шүүс болон байгалийн амт оруулагчаар бүтээгдсэн энэхүү шинэлэг бүтээгдэхүүн нь илүү эрүүл, “clean label” ундааны сонголтыг эрэлхийлж буй хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд MONIN-ийн зүгээс өгч буй бүтээгдэхүүн юм. Ингэснээр жимсний жинхэнэ амтыг нэмэлт сахаргүйгээр, ямар ч буултгүйгээр мэдрэх боломжийг олгож байна.
Нэмэлт сахар, чихэрлэгжүүлэгч болон хадгалагч бодис агуулаагүй PURE by MONIN нь эрүүл мэнддээ анхаардаг хэрэглэгчид болон ундааны мэргэжилтнүүдэд зориулан бүтээгдсэн. 100 мл тутамд 2-оос бага калори агуулдаг тул амт чанараа алдалгүйгээр сахарын хэрэглээг бууруулах боломжийг олгоно. Энэ нь жимсний баялаг амт, гүн мэдрэмжийг хадгалсан хөнгөн, сэргээгч ундаа бүтээх төгс шийдэл юм.
Эхний ээлжид дараах 8 төрлийн шинэлэг амтыг танилцуулж байна:
- Peach Apricot
- Mango Passion
- Lemon Lime
- Green Apple
- Red Fruit
- Mint
- Pink Grapefruit
- Cucumber
Бүтээгдэхүүн бүр нь 10% жимсний шүүс болон байгалийн амт оруулагчаар хийгдсэн бөгөөд жимсний цэвэр, жинхэнэ мөн чанарыг илэрхийлдэг. Ашиглахад уян хатан байхаар боловсруулагдсан тул хүйтэн болон халуун бүх төрлийн ундаанд тохиромжтой — mocktail, iced tea, flavored water, мөн илүү нарийн коктейлийн бүтээлүүдэд ч өргөн хэрэглэж болно.
“Энэхүү бүтээгдэхүүн нь орчин үеийн хэрэглэгчдийн илчлэг багатай, цэвэр найрлагатай ундааны хэрэгцээг хангахын зэрэгцээ амт болон бүтээлч байдлыг огтхон ч алдагдуулахгүй байх боломжийг олгож байна.”
Кафе, ресторан, тусгай ундааны цэсэд ашиглахад PURE by MONIN нь “нэмэлт сахаргүй амт” гэсэн ойлголтын шинэ стандартыг тогтоохоор байна. Үр дүнд нь ундааны суурь амтыг дарах биш, харин баяжуулж өгдөг цэвэр, байгалийн амтыг мэдрүүлэх бөгөөд балансыг шинэ түвшинд хүргэнэ.
Монголдот кофе компанийн тухайд
Монголдот кофе компани 2014 онд байгуулагдсан бөгөөд кофе шопын тоног төхөөрөмж, түүхий эд бүтээгдэхүүний дэлхийн шилдэг брэндүүдийн Монгол Улс дахь албан ёсны дистрибютороор ажилладаг. Монголдот кофе кофены салбар дахь 10 гаруй жилийн туршлага дээрээ үндэслэн Монгол хэрэглэгчдийн амт таашаалд нийцсэн кофены амтыг гарган авч, хуурсан кофег монгол хэрэглэгчдэд шинээр нь хүргэх зорилгоор 2023 онд итали мастер хуурагчийн хамтаар Fonte Coffee брэндийг хөгжүүлэн зах зээлд танилцуулсан. Fonte Coffee 7 төрлийн хуурсан кофе, 1 төрлийн дрип кофе нийт найман төрлийн бүтээгдэхүүнийг жижиглэнгийн болон ХОРЕКА зах зээлд нийлүүлж байна.
Facebook: Monin Mongolia
Instagram: @moninmongolia
Website: https://shop.mongol.coffee
Холбогдох утас: +976 7588-8800
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
