Зээлийн хуваарьт захирагдах бус хуваариа өөрөө зохио
ХасБанк бичил, жижиг, дунд бизнесийн зээл болон цалингийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг илүү уян хатан болгож, харилцагч өөрийн амьдрал, бизнесийн хэмнэлдээ тааруулан хүссэнээрээ зохиох боломжийг олгож эхэллээ.
Энэхүү шинэчлэл нь зүгээр нэг зээлийн нөхцөл өөрчилсөн хэрэг бус харин харилцагч танд өөрийн санхүүгээ бүрэн удирдах эрх чөлөөг олгож буй хэрэг юм. Хэрхэн ажилладгийг тайлбарлая:
Хэрэв та бизнес эрхлэгч бол,
Бизнес бол нэг хэвийн тогтмол үйл ажиллагаа биш, эдийн засгийн мөчлөг, зах зээлийн нөхцөл байдал, улирлын онцлог, худалдан авах чадвар гээд олон хүчин зүйлээс шалтгаалан өсөж, буурч байдаг динамик систем. Зарим сард зөвхөн зардлаа нөхөж, зарим сард ашгаа олдог бизнесийн онцлогийг бид мэднэ. Тиймээс ч зээлийн эргэн төлөлтөө үүнд тааруулж, бараа таталтын үеэр зөвхөн хүүгээ төлөөд, борлуулалтын оргил үедээ үндсэн зээлээ төлөх эрх чөлөөг ХасБанк олгож байна.
Хэрэв та цалингийн орлоготой бол,
Зарлага ихтэй сард хүүгээ л төл. Цалингийн орлоготой иргэдийн хувьд ч амьдралд зарлага ихтэй үеүд цөөнгүй тохиолддог. Тухайлбал, 7-р сард амралтаа авч, аялал зугаалгаар явах, залгуулаад 8, 9-р сард хичээлийн шинэ жил, сургалтын төлбөр гээд гэр бүлийн төсөвт ирэх ачаалал нэмэгддэг.
Тэгвэл ХасБанкнаас цалингийн зээл авахдаа эдгээр үеүдийг урьдчилан тооцоолж, уян хатан хуваарь зохиосноор өндөр ачаалалтай сардаа зээлээ багаар төлж, өөрт хэрэгцээтэй бэлэн мөнгөний нөөцийг үлдээх замаар санхүүгийн ачааллаа хөнгөлөх бүрэн боломжтой.
Харилцагч өөрөө хэзээ, хэдийг төлөхөө шийдэх нь харилцагчаа санхүүгийн хүндрэлээс хамгаалж, тогтвортой байдлыг нь дэмжиж буй ХасБанкны бодлого юм. Тун удахгүй бид зээлийн эргэн төлөлтөө тодорхой хугацаагаар хойшлуулах бас нэгэн шинэ боломжийг танилцуулна.
ХасБанк хатуу гэрээнээс илүү уян хатан түншлэлийг эрхэмлэж, таны бизнесийн болон хувийн санхүүгийн өсөлтийг бодитоор дэмжин ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
