Зургаадугаар сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох "Super concert"-д Жесси оролцоно

Г.Мөрөн, iKon.mn
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Зуны хамгийн олон үзэгчтэй арга хэмжээний нэг болоод буй "Super concert"-д оролцох уран бүтээлчдийг шат дараатай зарласаар байна. 

Нэр нь нууцлагдаж байсан ээлжит уран бүтээлч нь өөрийн эрч хүчтэй, өвөрмөц хэв маягаар олон улсад алдаршсан Жесси болохыг зохион байгуулагч "Эвандис энтертайнмент"-аас мэдэгдэв.

Одоогоор оролцох бүтээлчдийн жагсаалтад асуултын тэмдгээр халхлагдаж буй зургаан нэр бий юм.

Тасалбар захиалах: https://shoppy.mn/superconcert2026

"Super concert 2026" зургаадугаар сарын 20-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно.