Энэ сарын 8-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, цас орно
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст салхитай, хуурайшилт нэмэгдэж байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас анхаарууллаа.
2026 оны 05-р сарын 07-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 09-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
- 10-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
Салхи:
10-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 7-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -1...+4 градус хүйтэн,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус,
- бусад нутгаар +6...+11 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +12...+17 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25...+30 градус,
- бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

