"Super Concert"-д оролцох ээлжит уран бүтээлч BLOO

Г.Мөрөн, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

"Super concert 2026"-д Солонгосын алдарт уран бүтээлч BLOO оролцохоор болсныг уг тоглолтыг зохион байгуулагч Эвандис энтертайнментаас зарлалаа.

Мөн энэхүү тоглолтод реппэр Жей Парк, LNGSHOT хамтлаг оролцох нь баталгаажаад буй. Бусад уран бүтээлчийн нэр одоогоор нууц хэвээр байгаа юм.

Тоглолтын тасалбарыг таван шатлалтайгаар борлуулж буй бөгөөд 165 мянга, 185 мянгаар худалдаалагдсан тасалбарууд дуусаад байна. Одоогоор III шат буюу 195 мянган төгрөгийн тасалбарууд хязгаартайгаар худалдаалагдаж эхэлсэн тул энд дарж авах боломжтой.

"Super concert 2026" зургаадугаар сарын 20-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд болно.