С.Баярцогтыг АН-ын генсекээр сонголоо

А.Ням-Өлзий, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны 69 дүгээр хуралдаан өнөөдөр боллоо. 

Хурлаар намын ерөнхий нарийн бичгийн дарга болон, дэд дарга нарыг сонгосон юм. 

Намын генсекийг сонгох санал хураалтад 338 гишүүн оролцсоноос хүчингүй 1, дэмжээгүй 113, дэмжсэн 224 саналын дүнгээр буюу 66 хувиар С.Баярцогт сонгогдсон байна. 

Харин таван дэд даргаар Н.Ганибал, Д.Энхтуяа, Л.Мөнхбаясгалан, П.Мөнхтулга, Ч.Өнөрбаяр нарыг сонгожээ. 

Ардчилсан Намын ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор сонгогдсон С.Баярцогт "Монголчуудын хүсэн хүлээж буй 2027, 2028 сонгуулийн өмнө ачаа үүрүүлж, намын гүйцэтгэх байгууллага, аппаратыг удирдаж, Улс төрийн зөвлөлийг даргалах 30 нэгжээ зохион байгуулалтад оруулах хариуцлагатай ажил хүлээлгэсэнд баярлалаа. Энэ ажлын нэр төртэй гүйцэтгэнэ. 

Би АН-ын бүх фракцтай гар нийлж ажиллана. Өнөөдөр намайг дэмжээгүй хүмүүсийг дэмждэг болтол нь, хайрладаг болтол нь үйл ажиллагаагаараа нэгтгэх болно. 

Мөн өөрийн эрх мэдлийн хүрээнд томилгоо хийхдээ бүх үеийн төлөөллийг ажиллуулна. 1980-2000 оны залуусыг түлхүү ажиллуулна. Энэ залуусын сэтгэл, зүтгэлээр АН ялалт байгуулна гэдэгт туйлын итгэлтэй байна" гэлээ.