Ой, хээрийн түймрийн 70% нь дутуу унтраасан чүдэнз, тамхины иш, үнс нурам зэргээс үүдэлтэй байдаг
Ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэл буюу дутуу унтраасан чүдэнз, тамхины иш гал, үнс нурам зэргээс үүдэлтэй байдаг байна.
Хээрийн түймрийн дөлний өндөр нь 1-1,5 метр хүрч салхины хурднаас хамааран 20-30 км/цаг, зарим үед 50-60км/цагийн хурдтайгаар тархдаг байна.
Мөн таны автомашин яндангийн оч баригчгүй бол түймэр гарах аюултайг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Хаврын хуурайшилтын үе зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх тул иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулаад байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

