“ЛОЖИСТИКC ФОРУМ 2026” энэ сарын 22-нд зохион байгуулагдана

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо (МТЗНХ)-ноос уламжлал болгон зохион байгуулдаг салбарын хамгийн том цугларалт “ЛОЖИСТИКC ФОРУМ 2026” энэ жил 5 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. 2026 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдах энэ жилийн форум дэлхий дахинд үүссэн түлш, шатахууны нөхцөл байдал, салбарын тулгамдаж буй сорилт ба боломжууд, Хүннү ложистик төслийн ирээдүйн үр нөлөө зэрэг салбарын олон тулгамдсан асуудлаар нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэхээрээ онцлог юм.

Форум дараах үндсэн гурван сэдвийн хүрээнд зохион байгуулагдана:

1. Монголын тээвэр, ложистикийн салбарт тулгамдаж буй сорилтууд

Дэлхийн геополитикийн нөхцөл байдал манай улсын тээврийн салбар болон нийт эдийн засагт үзүүлэх үр нөлөө. Мөн төмөр зам болон авто тээврийн салбарт тулгамдаж буй дэд бүтцийн гацаа, хил боомтын нэвтрүүлэх чадвар болон тээвэрлэлтийн зардлыг бууруулах гарц шийдлүүдийг мэргэжилтнүүд эрэлхийлнэ.

2. "Хүннү ложистик": Төр, хувийн хэвшлийн түншлэл

Анхаарал татаж буй Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн өнөөгийн явц, ирээдүйд бий болох хөгжил ба боломж мөн нийслэлийн шинэ ложистикийн зангилааны талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд байр сууриа солилцох юм.

3. Транзит тээвэр болон уул уурхайн бус экспортыг дэмжих нь

Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх бодит боломжуудыг энд хэлэлцэх ба уул уурхайн бус экспортыг олон улсын зах зээлд гаргах шинэ гарц, ложистикийн ухаалаг шийдлүүдийг тус тус онцлон тодорхойлно.

"ТЭЭВЭР, ЛОЖИСТИК БОЛ ЗӨВХӨН АЧАА ЗӨӨХ БИШ, УЛС ОРНЫ ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАХ ЦАГ ХУГАЦААНЫ МЕНЕЖМЕНТ ЮМ"

Зохион байгуулагч: Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо

Хэзээ: 2026 оны 5-р сарын 22

Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Дэлгэрэнгүй мэдээлэл авах: 94004282

Бүртгүүлэх холбоос: forms.gle/qqMmidmViaGQN59v6

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.