Г.Дамдинням: Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ идэвхтэй үргэлжилж байгаа
Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар мэдээлэл хийлээ.
Оюутолгой төслийн менежментийн төлбөртэй холбоотой асуудлыг бууруулах, засаглалыг сайжруулах чиглэлд арга хэмжээ авах хэлэлцээр хийх Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж буй.
Тэрбээр "Хэлэлцээр маш эрчимтэй явагдаж байна, бодит үр дүнтэй байна. Нэгдүгээрт зээлийн хүүгийн хэлэлцээрийг хэлэлцэх долоон жилийн түгжээг бид тайлсан.
Хоёрдугаарт хэлэлцээрийг заавал үр дүнд хүртэл үргэлжлүүлэх тохиролцоонд хүрч чадсан.
Гуравдугаарт олон улсын жишигт нийцсэн үр дүнгээр зээлийн хүүг ч менежментийн төлбөрийг ч хүргэнэ гэсэн шийдлүүд явагдаж байна. Энэ сарын 12-нд Рио Тинто-гийн хэлэлцээрийн баг Монгол Улсад ирнэ” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

