24 сая төгрөгийн шагналын сантай “Цонхтой цаг – 2” гэрэл зургийн уралдаан эргэн ирлээ
Хүүхэд бүрийн дуртай амт, дэлхийн жигнэмгийн зах зээлийн тэргүүлэгч Parle брэнд сурагчдын чөлөөт цагийг бүтээлчээр өнгөрүүлэх, багш сурагчдын харилцааг бэхжүүлэх зорилгоор “Цонхтой цаг 2” гэрэл зургийн уралдаанаа албан ёсоор эргэн ирлээ. Өнгөрсөн жилийн уралдаанд олон зуун анги, сурагч хамт олон идэвхтэй оролцсон бол энэ удаа илүү өрсөлдөөнтэй болж байна.
ВИДЕО:
📸 Уралдааны тухай
Энэхүү уралдаан нь ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) 1–12-р ангийн нийт сурагчдад оролцоход бүгдэд нь нээлттэй бөгөөд оролцогчид анги хамт олноороо хамтран Parle Black Bourbon жигнэмгийг ашиглан хамгийн бүтээлч, шинэлэг, сонирхолтой гэрэл зургийг дарж өрсөлдөх юм.
🏆 Шагналын сан
Хамгийн өндөр шагналын сантай тус уралдаан маань зөвхөн ЕБС-ийн сурагчдаас гадна анги удирдсан багш нарыг ч мөн урамшуулах юм:
- 1-р байр: 🥇 10,000,000 төгрөг + Анги удирдсан багш гадаадад аялах эрх.
- 2-р байр: 🥈 5,000,000 төгрөг + Анги удирдсан багш гар утас.
- 3-р байр: 🥉 3,000,000 төгрөг + Анги удирдсан багш 500,000 төгрөгийн эрхийн бичиг.
📝 Оролцох заавар ба шаардлага
- Бүтээлч байдал: Зурган дээр Parle Black Bourbon жигнэмэг заавал багтсан байх бөгөөд анги, хамт олноороо нэгдсэн зохиомжтой байна.
- Шударга өрсөлдөөн: Зургийг бодитоор авах ёстой ба AI (хиймэл оюун ухаан) ашиглахыг хатуу хориглоно. (Зөвхөн гэрэл, өнгө, контраст засах энгийн засварыг зөвшөөрнө).
- Илгээх: Бүтээлээ илгээхдээ сургуулийн нэр, багшийн нэр, холбоо барих утасны хамт maxeximllc@gmail.com хаяг руу илгээнэ.
- Нийтлэгдэх: Ирүүлсэн бүтээлүүд Parle Mongolia Facebook хуудсанд нийтлэгдэж, олон нийтэд хүрэх юм.
🕒 Сурагч та бүхэн Цонхтой цагаа бүтээлчээр өнгөрүүлээрэй!
Parle Black Bourbon бол зүгээр нэг жигнэмэг биш, энэ бол нөхөрлөл, баяр баясгалан, бүтээлч байдлын амт юм. Сурагчид та бүхэн цонхтой цагаа ашиглан анги хамт олноороо нэгдэж, мартагдашгүй дурсамж бүтээхийн зэрэгцээ томоохон шагналын эзэн болох энэхүү алтан боломжийг бүү алдаарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Parle Mongolia фэйсбүүк хуудсаар авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
