“Мөрөөдөл”-дөө хадгалаад сар бүр урамшуулал аваарай
Хүүхдийн баярыг угтан Капитрон банкнаас энхрий бяцхан үрсийнхээ ирээдүйд зориулан хуримтлалын үнэ цэнийг түгээх зорилгоор “Мөрөөдөл”-дөө хадгалаад сар бүр урамшуулал авах урамшуулалт аяныг эхлүүллээ.
Та бүхэн аянд нэгдсэнээр хүүхдийнхээ ирээдүйд зориулан мөнгөн хуримтлал үүсгэхээс гадна зургаан сарын турш сар бүр 10,000 төгрөг, аяны хугацаанд нийт 60,000 төгрөгийн урамшуулал авах боломжтой.
Аянд хэрхэн хамрагдах вэ?
“Мөрөөдөл” хадгаламж шинээр нээлгэсэн болон өөрийн бүртгэлтэй “Мөрөөдөл” хадгаламжийн дансаа Хүүхдийн тэтгэмжийн дансандаа “Захиалгат гүйлгээ” үйлчилгээгээр холбосон бол хамрагдана.
Аян үргэлжлэх хугацаа:
- 2025.05.16-2025.06.06-ны өдрийг дуустал.
+1 хувийн хүүгийн урамшуулал:
Та Капитрон дижитал банкаараа “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжаа нээгээд +1 хувийн хүүгийн урамшуулал аваарай.
Хэрэв та Капитрон банкны харилцагч биш бол өөрт ойр байрлах салбарт хандан хадгаламжаа нээлгэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
- “Мөрөөдөл”-дөө хадгалаад урамшуулал авах аяны дэлгэрэнгүй мэдээллийг Харилцагчийн мэдээллийн төвийн 1800 2020 утсаар, Капитрон банкны албан ёсны вэбсайт болон сошиал сувгуудаас аваарай.
“Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хүүхдийнхээ “Мөрөөдөл”-д одооноос хөрөнгө оруулъя!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

