Уншиж байна ...

Н.Бумцэнд: Өргөтгөсөн худалдаагаар нөөцийн үхрийн махыг нэг килограммыг нь 13,800 төгрөгөөр зарж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 23-ны өдрийг дуустал 44 байршилд өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 11,800 төгрөг, үхрийн махыг 13,800 төгрөгөөр худалдан борлуулна.

Энэ тухай УБЗАА-ны Худалдаа, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Бумцэнд "Нийслэлчүүдийн 2025 оны хаврын улирлын хэрэгцээнд 10 ААН 8,380 тонн махыг нөөцөлсөн. Нөөцийн махыг хоёрдугаар сарын 7-ноос хүнсний дэлгүүрт жижиглэнгээр худалдаалсан бол хоёрдугаар сарын 24-ний өдрөөс өргөтгөсөн худалдаа зохион байгуулж, борлуулж байна.

Долоо хоногийн Бямба гарагт 10:30-17:00, ажлын өдрүүдэд 12:00-19:00 цагийн хооронд өргөтгөсөн худалдаа нээлттэй. Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гарахгүй.

Иргэдэд хамгийн ойр байршилд өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм. 

Өнгөрсөн долоо хоногоос үхрийн махыг өргөтгөсөн худалдаагаар нэг килограммыг 13,800 төгрөгөөр худалдан борлуулж эхэлсэн.

Харин хонины махыг гулуузаар нь нэг килограммыг 11,800 төгрөгөөр тооцож зардаг" гэв.

Тавдугаар сарын 17-23-ны өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах 44 байршил:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг