Олон Улсын “Сувилагчийн өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагддаг “Алтан Дэнлүү 2025” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Мөнгөнгүүр эмнэлгийн Сувилахуйн алба амжилт дүүрэн оролцон “Шилдэг хамт олон Сувилахуйн алба” номинацийн эзэд болж мэргэжлийн бахархалт өдрөө баяр, амжилт дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.
Мөнгөнгүүр эмнэлгийн хувьд Сургалт хөгжил, Хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд тэр дундаа зөвхөн Сувилагч тусгай мэргэжилтнүүдээ дэмжсэн олон хөтөлбөр нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн ажилладаг. Энэхүү бодлогын хүрээнд:
Мөн хүний нөөцийн бодлогын хүрээнд Сувилагч мэргэжлээр суралцаж буй 3,4-р курсын оюутнуудыг цалинтай дадлагажуулж төгсөөд ажиллах боломжтой нөхцөлөөр хангаж дэмжин ажилладаг.
Түүнчлэн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд сувилагч тусгай мэргэжилтнүүд маань тогтмол идэвхтэй хамрагдаж шагналт байруудыг тогтмол эзэлдэг бөгөөд олон улсын мэргэжлийн нийгэмлэгүүдийн эрдэм шинжилгээний хурал, сургалтуудад өөрийн судалгааны ажлуудыг хэлэлцүүлж амжилттай оролцдог бөгөөд 2024 онд Дүрс оношилгооны технологич С.Отгонтуул БНСУ-ын радиологийн технологичдын нийгэмлэгийн хаврын чуулганд аман илтгэлээр оролцож, 2025 оны хаврын чуулганд ханын илтгэлээр амжилттай оролцоод байна. Эрдэм шинжилгээ судалгаанаас гадна ажилтнуудаа мэргэшүүлэх, мэргэжил дээшлүүлэх зорилгоор БНСУ-ын Бусан хотын Хэдүн эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлэгт хөдөлгөөн засалч нараа ээлжлүүлэн сургаж хөгжүүлж дадлагажуулан Хөдөлмөр заслын нарийн мэргэшлийн үнэмлэхтэй сургаж хөгжүүлээд байна.
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|