Төв шуудангийн уулзвараас зүүн тийш чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээжээ
12:54 2025/06/16
Төв шуудангийн уулзвараас зүүн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээжээ. Шинэчилсэн авто зам дээр тэмдэг, тэмдэглэгээг хийж дууссаны дараа нээсэн болохыг НЗХГ-аас мэдээллээ.
Өнөөдөр өглөөний байдлаар тус чиглэлийн авто зам хаалттай байсан юм.
08:54 2025/06/16
Төв шуудангийн уулзвараас зүүн чиглэлийн авто зам хаалттай байна
Энэ оны хамгийн урт замыг засварлах ажил Энхтайвны өргөн чөлөөнд өрнөж байна. Тодруулбал Саппорогоос Офицеруудын ордон хүртэлх 8.8 километр авто замыг шинэчилж байгаа билээ.
Засварын хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв шуудангийн уулзварыг бүхэлд нь хаасан бол өнөөдөр өглөө 07:00 цагийн байдлаар уг уулзвараас зүүн тийш чиглэлийн авто замаас бусдыг нээжээ.
Харин хаалттай авто зам дээр тэмдэглэгээг зурж байв. Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас тодруулахад "Авто замын тэмдэглэгээг хийж дууссаны дараа хөдөлгөөнийг нээнэ" гэлээ.
Энэ үеэр төв замаар зорчдог нийтийн тээврийн автобус Төв шуудангийн уулзвараар баруун эргэж, Сүхбаатарын талбай дээр зогсож байна.
Өнөөдрийн байдлаар засвар, шинэчлэл хийж хөдөлгөөнийг нээсэн авто замууд:
- Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх 2.85 км авто зам
- Гүнтийн давааны эхний хоёр километр авто зам
- Их тойруугаас Самбуугийн гудамж хүртэлх авто зам
- ТЭЦ-3-ын уулзвараас Говь ХК-ийн уулзвар хүртэлх нэг км авто зам.
12:54 2025/06/16
Төв шуудангийн уулзвараас зүүн чиглэлийн авто замын хөдөлгөөнийг нээжээ. Шинэчилсэн авто зам дээр тэмдэг, тэмдэглэгээг хийж дууссаны дараа нээсэн болохыг НЗХГ-аас мэдээллээ.
Өнөөдөр өглөөний байдлаар тус чиглэлийн авто зам хаалттай байсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



