О.Номинчимэг нарын тэргүүтэй УИХ-ын есөн гишүүн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, олон нийтээс санал авахаар тавдугаар сарын 12-ны өдөр "d.parliament.mn" цахим хуудаст байршуулжээ.
Тус хуулийн төслийг одоогийн байдлаар 4,201 удаа нээн үзэж, 408 сэтгэгдэл үлдээгээд байгаа юм. Энэ нь 2025 он гарснаас хойш санал авахаар байршуулсан бусад хуулийн төслүүдийг хандалтаараа илт тэргүүлсэн үзүүлэлт болжээ. Энэ хуулийн төсөлтэй ижил хугацаанд байршуулсан бусад хуулийн төслийг ердөө 100-200 нээн үзэж, 1-10 сэтгэгдэл үлдээсэн байна.
Гэхдээ УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр байршуулсан Боловсролын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг 8,434 удаа нээж үзсэн боловч ердөө наймхан сэтгэгдэлтэйгээр удаалжээ.
Энэ талаар хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн О.Номинчимэг "2024 онд манай улс 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи, 7.8 сая ширхэг электрон тамхи импортолсон байна. Утаат тамхи болон электрон тамхи дээр адилхан зохицуулалттай байя.
Хүүхдийн татаад байгаа гоё жимсний амттайг болиулъя, ил задгай зарж маркетинг хийхийг зогсооё, татварын бодлого маш чухал. Утаат тамхи дээр онцгой албан татварыг илүү тавья. Электрон тамхины үнэ өндөр байгаа учраас онцгой албан татварыг харьцангуй бага байхаар хуулийн төсөлд тусгасан" хэмээн мэдээлэл өгч байв.
Энэ хуулийн төсөл батлагдвал дараах өөрчлөлтүүд мөрдөгдөх аж. Үүнд:
1. Онцгой албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмэгдэнэ.
|
Д/д |
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл |
Онцгой албан татвар ногдуулах биет нэгж |
| 8
|
Электрон тамхины шингэн |
1 миллилитр |
|
9 |
Бүх төрлийн тамхины төхөөрөмж, дагалдах эд анги |
1 ширхэг |
барааны тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:
|
Д/д |
Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл |
Биет нэгж |
Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ |
|||||
|
2025 он |
2026 он |
2027 он |
2028 он |
2029 он |
2030 он |
|||
|
1 |
Татаж хэрэглэх зориулалттай навчин, халаадаг, шүүлтүүртэй, шүүлтүүргүй янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи |
20 ширхэг |
836 |
2,000 |
4,000 |
6,000 |
8,000 |
10,000 |
|
2 |
Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи |
200 грамм |
626 |
1500 |
3000 |
4500 |
6000 |
7500 |
|
3 |
Электрон тамхины цэнэглэгч шингэн |
1 миллилитр |
0 |
837 |
980 |
1124 |
1267 |
1410 |
|
4 |
Электрон тамхи төхөөрөмжийн хамт
|
1 миллилитр |
0 |
837 |
980 |
1124 |
1267 |
1410 |
|
1 ширхэг |
0 |
930 |
1089 |
1249 |
1409 |
1567 |
||
|
5 |
Бүх төрлийн тамхины төхөөрөмж, дагалдах эд анги |
1 ширхэг |
0 |
930 |
1089 |
1249 |
1409 |
156 |
2. Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай тогтоолын хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлт:
|
Бүлэг |
Зүйл |
Үндэсний код |
Барааны бичиглэл |
Албан татварын хувь, хэмжээ |
|
24 |
24.04 |
|
Тамхи, дахин боловсруулсан тамхи, никотин агуулсан эсвэл тамхи, никотин орлуулагч агуулсан, асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн; хүний биед никотин өгөх зориулалттай, никотин агуулсан бусад бүтээгдэхүүн. |
|
|
|
Асаахгүйгээр сорж татах зориулалттай бүтээгдэхүүн: |
|
||
|
2404.11 |
Тамхи эсвэл дахин боловсруулсан тамхи агуулсан: |
|
||
|
2404.11.10 |
Цахилгаан халаагч хэрэгслээр татах, янжууртай адилтгах тамхи (EHTP) |
30 |
||
|
2404.11.90 |
Бусад |
30 |
||
|
2404.12.00 |
Никотин агуулсан бусад:
|
30
30
|
||
|
2404.19.00 |
Бусад /никотин агуулаагүй/:
|
30
30
|
||
|
|
Бусад: |
|
||
|
2404.91.00 |
Амаар хэрэглэх зориулалттай |
30 |
||
|
2404.92.00 |
Арьсанд нааж хэрэглэх зориулалттай |
30 |
||
|
2404.99.00 |
Бусад /амаар болон арьсанд наахаас бусад аргаар хэрэглэх зориулалттай/ |
30 |
||
|
85 |
85.43 |
8543.40.00
|
Электрон тамхи болон түүнтэй төстэй цахилгаанаар ажилладаг ууршуулж татах хэрэгсэл, эд анги:
|
30
30
30 |
|
8543.90.00 |
Дагалдах хэрэгсэл, эд анги |
30 |
||
|
96 |
96.14 |
9614.00.00 |
Бүх төрлийн тамхи татах цахилгаан бус хэрэгсэл, эд анги (усан хоолойгоор татах хэрэгсэл хамаарна)
|
30 |
3. Зөрчлийн тухай хууль оруулах нэмэлт өөрчлөлт:
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 26.1.10 дахь заалт нэмэгдэнэ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!