Өнөөдөр олон улсын мөнгөн гуйвуулгын өдөр тохиож байна.
Уг өдрийг тохиолдуулан Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага(IOM Mongolia) байгууллагаас хилийн чанад дахь монголчууд ба тэдний илгээсэн мөнгөн гуйвуулгын талаарх судалгааны дүнг танилцууллаа.
"Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаадад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө" хэмээх 2024 оны судалгааны дүнгээр Монгол Улсын нийт өрхийн 6.1 хувь буюу 57,896 өрх гадаадад өрхийн нэг болон түүнээс дээш тооны гишүүнээ илгээсэн байна. Өөрөөр хэлбэл эдгээр өрх бүрээс нэг, эсхүл түүнээс олон тооны гишүүн гадаад улсад зургаа болон түүнээс дээш сараар оршин суухаар явжээ.
Гадаадад ажил хөдөлмөр эрхлэн амьдарч буй монгол иргэдийг оршин суугаа улсаар нь авч үзвэл хамгийн олон иргэн шилжин суурьшсан орнууд нь Бүгд Найрамдах Солонгос Улс(БНСУ), Америкийн Нэгдсэн Улс(АНУ), Япон Улс (9.9 хувь), Бүгд Найрамдах Чех Улс (БНЧУ), Шведийн Вант Улс (ШВУ) байна. Иргэдийн оршин сууж буй улсуудыг бүсчлэн харвал Ази тивийн орнууд руу хамгийн олон, түүнчлэн Европ тив, тэр дотроо Шенгений бүсийн орнууд руу Монгол Улсын иргэдийн шилжин суурьших байдал элбэг байна.
График 1, Гадаадад шилжигч Монгол Улсын иргэдийн хувь, оршин суугаа улсаар, 2024
Насны ерөнхий статистикуудыг харвал гадаадад шилжигчдийн дундаж нас 32.1, медиан нас 32 байгаа нь улсын дундаж хүн амын насны бүтцийн үзүүлэлтүүдээс арай ахимаг, ид хөдөлмөрийн насны иргэд гадаадад их байгааг баталжээ.
Гадаадад шилжигч хүн амын дунд 0-19 насны хүүхдүүд 17.3 хувь байгаагаас Европын орнуудад шилжин суурьшигчид 0-19 насны хүүхдүүдтэйгээ хамт тухайн оронд амьдрах байдал өндөр
байв. Түүнчлэн гадаадад шилжигч Монгол Улсын иргэдийн хүйсийн бүтцийг харвал 46.1 хувь нь эрэгтэй, 53.9 хувь нь эмэгтэй байна. Ийнхүү эмэгтэйчүүдийн жин эрэгтэйчүүдийнхээс их байгаа байдал Азиас бусад тивийн орнуудад амьдарч байгаа хүн амын дунд илүүтэй ажиглагдсаныг судалгааны тайланд онцолжээ.
Хүснэгт 1, Гадаадад шилжигчдийн хувь, нас, хүйсээр, оршин сууж буй улсаар, 2024
Харин гадаад улсад очсон зорилгуудыг өндөр жин эзлэх байдлаар нь эрэмбэлбэл хувиараа ажиллах, Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуух хөдөлмөрийн гэрээгээр ажиллах, албан томилолтоор ажиллах зэрэг эдийн засгийн холбогдолтой зорилго (44.3 хувь) бусдаас давамгайлж байна. Түүний дараа, боловсролтой холбоотой зорилго 35.9 хувьтайгаар жагсаж байна.
График 2, гадаадад шилжигчдийн хувь, тухайн улсад очсон гол зорилгоор, 2024
Ийнхүү гадаад улсад ажиллаж, суралцаж буй иргэд эх орондоо байгаа ар гэртээ хэр хэмжээний мөнгө гуйвуулсныг дээрх судалгааны явцад тодорхойлсон байна.
Ингэхэд судалгааны мэдээлэл цуглуулалтаас өмнөх 12 сарын хугацаанд Монгол Улс дахь шилжих хөдөлгөөний илгээгч өрхүүд болон хүн амд 124.2 тэрбум төгрөгийн мөнгөн гуйвуулга, 24.8 тэрбум төгрөгтэй дүйцэх эд зүйлсийн илгээмж, нийт дүнгээрээ 149 тэрбум төгрөгийн шилжүүлэг гадаадад шилжсэн иргэдээс орж ирсэн гэсэн тооцоо гарчээ.
Хүснэгт 2, Гадаадад шилжигчээс Монгол Улсын өрхүүдийн хүлээн авсан шилжүүлгийн нийт хэмжээ, сая төгрөгөөр, төрлөөр, сүүлийн 12 сарын дүнгээр, шилжигчийн оршин суугаа улсаар, 2024
Гадаадаас өрхдөө мөнгөн гуйвуулга илгээсэн 35,135 тохиолдлын 82.3 хувь нь хүлээн авагч өрхийн өдөр тутмын хэрэгцээгээ хангахад дэм болон зарцуулагдсанаас гадна давхардсан тоогоор
Эх сурвалж: Монгол Улсын иргэдийн гадаадад шилжих хөдөлгөөн ба гадаадад хувийн шилжүүлэг, тэдгээрийн үр нөлөө /Өрхөд суурилсан судалгааны тайлан/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
|