Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүх, өв соёлын судалгааг гүнзгийрүүлэх, дэлхий дахинд Монголын түүхийн үнэ цэнийг түгээх, энэ чиглэлээр ажилладаг судлаачдыг олон улсын түвшинд дэмжих зорилготой "Чингис хаан грант" тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалт тавдугаар сарын 22-нд эхэлж байв.
Уг тэтгэлэгт хөтөлбөрийн материал авах хугацаа дуусахад найм хоног үлдээд буйг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам(ССАЖЗЯ)-наас санууллаа.
Тэтгэлгийн хүрээнд:
- Монгол Улсаас нэг судлаач – Кембрижийн Mongolia and Inner Asia Studies Unit(MIASU)-д ес хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх
- Монгол Улсаас нэг судлаач – Кембрижийн MIASU-д гурав хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх
- MIASU-д харьяалагддаг нэг судлаач – Монгол Улсад 3 хүртэлх сарын хугацаатай бүрэн тэтгэлэгтэй судалгаа хийх боломжтой юм.
Тэтгэлэгт багтах зардлууд:
- Нислэгийн зардал – Энгийн ангиллын хоёр талын нислэг
- Амьдрах зардал – Кембрижийн их сургуульд судалгаа хийх монгол судлаачид сар бүр £2,500, Монгол Улсад судалгаа хийх Кембрижийн судлаачид сар бүр £1,000
- Орон сууц – Хоёр тал тус тус байр олоход дэмжлэг үзүүлнэ
- Визний зардал – Холбогдох бүх виз мэдүүлгийн төлбөр багтаж байна.
Мөн судлаачид Кембрижийн их сургуулийн номын сан, судалгааны сангууд, Монгол Улсын их, дээд сургуулиудын мэдээллийн сан болон Кембрижийн Нийгмийн антропологийн тэнхимийн Монгол ба Өвөр Ази судлалын төв болон Монгол дахь судалгааны байгууллагуудын семинар, хуралд хамрагдах боломжтой гэдгээрээ чухал ач холбогдолтой.
Сонгон шалгаруулалт явуулах хугацаа:
- 2025 оны зургаадугаар сарын 24-нд: Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа (23:59 GMT)
- 2025 оны зургаадугаар сарын 30-нд: Сонгон шалгаруулалтын ярилцлага (цахимаар 09:00–13:00 UK, 16:00–20:00 Монгол)
- 2025 оны долдугаар сарын 1-нд: Тэнцсэн нэр дэвшигчдэд цахим шуудангаар мэдэгдэнэ
- 2025 оны аравдугаар сарын 1-нд: Судалгааны ажил эхэлнэ (Их Британи, Монгол Улсад зэрэг эхэлнэ).
Өргөдлийн маягт татаж авах холбоос: application_form.docx
"Чингис хаан грант" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг
энд дарж авна уу.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!