Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

Жапан Таун хотхоноос зүүн тийш Хүннү-2222 хороолол руу урагш эргэх цэг хүртэл авто замыг долдугаар сарын 10-н хүртэл хэсэгчлэн хаана

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод зуны саруудад цахилгаан эрчим хүч болон халуун ус таслах, авто замын хөдөлгөөнийг хааж байж засвар, шинэчлэлийн ажлыг холбогдох төрийн байгууллага болон тендерт шалгарсан компаниуд гүйцэтгэж байна. 

Тухайлбал дулааны шугамыг өргөтгөх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Жапан Таун хотхоны С1 блокоос зүүн тийш Хүннү-2222 хороолол руу урагш эргэх цэг хүртэл авто замыг өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд бүрэн болон хэсэгчлэн хааж, эхэлжээ. Иймд иргэд, жолооч нарыг өөр замыг сонгож, хөдөлгөөнд оролцохыг ажил гүйцэтгэгч байгууллагуудаас мэдээллээ.

Энэ хугацаанд дулааны 1а магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх юм байна.

зураг
 

 

Эх сурвалж: "УБДС" ТӨХК