Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

ХасБанкны ТУЗ-ийн гишүүн, Ирланд улсын иргэн Майкл Мадден Алтан гадас одон хүртлээ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 6 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар, 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ХасБанкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн Майкл Мадденыг Монгол Улсын төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор шагналаа.

Майкл Мадден нь 2009 оноос хойш ХасБанк болон түүний толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд түүний Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж энэхүү нэр хүндтэй шагналыг гардууллаа.

Түүний манлайлал, алсын хараа, мэргэжлийн өндөр ур чадвар нь ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн тогтвортой өсөлт, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэхүү Алтан гадас одон нь түүний манлайлал төдийгүй, ХасБанк болон ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Монгол Улсын эдийн засагт оруулсан жинтэй хувь нэмрийн тод илэрхийлэл юм.

зураг
 
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.