Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Хөх давааны Энгэр гэдэг газар хоёр хүн Туул голыг явган гаталж яваад нэг хүн нь живсэн тухай дуудлага зургаадугаар сарын 15-ны өдрийн 16:42 цагт онцгой айдлын алба хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн аврах бүлгийн алба хаагчдыг очиход 35 настай иргэн У нь Туул голын усанд живсэн байсныг гурван метрийн гүнд хоёр удаа шумбалт хийж 17:05 цагт цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхэн болзошгүй аюулаас ямагт сэрэмжилж, эрсдэлтэй алхам хийхгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!