УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, Ерөнхий сайд Г.Занданшатарт гурван багц шаардлага хүргүүлэхээр болсон байна.
Энэ талаар Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан "Ардчилсан Нам хүний эрх эрх чөлөөг хангах, эдийн засаг болон улс төрийн эрх чөлөөг баталгаажуулах үзэл баримтлалын хүрээнд тодорхой бодлого шийдвэр гаргаж ирсэн.
Шинээр томилогдсон Ерөнхий сайд Баасан гарагийн өглөө Засгийн газрын бүтцээ оруулж ирнэ гэсэн амлалтыг чуулганы танхимд өгсөн. Даваа гарагт төсвийн тодотголоо оруулж ирээд ажилдаа орно гэсэн боловч одоогоор МАН-ын бүлэг хуралдаагүй, шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүтцээ оруулж ирээгүй байна.
Өнөөдөр манай улсад тулгамдсан маш олон асуудал бий. Шинээр томилогдсон Ерөнхий сайд бүтэц бүрэлдэхүүнээ яаралтай УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын тодорхой асуудлуудад шийдвэрээ гаргаж ажиллах шаардлагатай байна.
Монгол Улсын нэн тулгамдсан асуудлыг даруй шийдвэрлэх бодлогыг УИХ-д оруулж ирэх, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний хэмжээнд эдгээр асуудлыг тусгаж хэлэлцэх ёстой гэж манай бүлэг үзсэн" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!