Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

3х3 ДАШТ: Монголын баг бүрэлдэхүүнээ зарлав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 6 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 23-наас 29-нийг дуустал Д.Сүхбаатарын талбайд болно.

Эрэгтэй, эмэгтэй тус бүр 20 багийн 160 тамирчин (нэг баг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй) Улаанбаатарт өрсөлдөх юм. 

Энэ удаагийн тэмцээнд оролцох багууд эхнээсээ бүрэлдэхүүнээ зарлаад эхэлсэн. Тодруулбал Монголын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, О.Энхбаатар нар багтсан байна.

Эрчүүд "B" хэсэгт АНУ, Латви, Япон болон Монтенегротой өрсөлдөнө.

зураг
 

Харин эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нар оржээ.

Бүсгүйчүүд "D" хэсэгт Испани, Герман, Украин, Бразилтай хүчээ үзэх аж.

зураг
 

Сонирхуулахад тэмцээнд оролцох АНУ-ын баг бүрэлдэхүүнээ зарласан байна. NBA-гийн тоглогч асан, өдгөө 3х3 шигшээ багийнхаа захирлаар нь ажиллаж буй Жиммер Фредеттийн удирдлага дор Хенри Карусо, Мич Хан, Жэймс Парротт, Дайлан Травис нар эрэгтэй багаа төлөөлөх бол Морган Мэли, Сара Стронг, Микалай Уильямс, Сахара Уильямс нар "Сэм авгын" эмэгтэй багаас оролцохоор болжээ.

Ташрамд 3х3 сагсан бөмбөгийн гурван тэмцээн Монголд болох юм. Эмэгтэйчүүдийн цуврал тэмцээн энэ сарын 18-наас 19-нийг дуустал үргэлжлэх бол залгуулаад эрэгтэйчүүдийн Дэлхийн цуврал тэмцээн 20-21-нд болно.