NURA эрт илрүүлгийн төвийн үзлэгийн дүгнэлт хариуцсан эмч Г.Хулан:
“Зүрхний титэм судасны кальцын оноо нь эрүүл хүнд 0 байх ёстой байдаг. Тус оноо 101 буюу түүнээс дээш гарсан тохиолдолд тухайн хүнд зүрхний титэм судасны нарийсал үүсэж зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлтэй гэж үздэг. Зүрхний титэм судасны нарийслыг үнэлэх шинжилгээг Бага тунт, тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээгээр зовуурьгүй илрүүлэх боломжтой”
- Зүрх судасны шалтгаант өвчлөл нэмэгдэхийн хэрээр залуучууд энэ өвчнөөр өвдөх тохиолдол нэмэгдэж байна. Энэ талаар та мэргэжлийн эмчийн хувьд зөвлөгөө өгөөч.
- Сүүлийн үед унтаад л сэрдэггүй тохиолдол гарах болсон, энэ бол зүрхний шигдээс буюу гэнэтийн үхэлтэй холбоотой. Судсан дотор өөх тос орсноор судасны ханыг зузаатган, хатууруулдаг. Хүнд ямар ч зовуурь илрэхгүй.
Судас бөглөрч шигдээс болох эсвэл хатуурсан судас хагарч, тухайн хэсэгт цус алдан, тэжээлгүйддэг. Тархинд явагдвал тархины цус харвалт, зүрхэнд бол зүрхний шигдээс гэж нэрлэдэг. Шалтгаан нь яг л ижилхэн, судастай холбоотой. Цус харвалт бол мэдрэлийн өвчин боловч үндсэн шалтгаан нь судсанд бий болдог.
Манай улсад зүрх судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байна. Зүрхний шигдээс, цус харвалт, даралт ихсэх өвчнүүд үүнд багтана. NURA төв зүрхний титэм судасны шохойжилтыг үнэлэх шинжилгээг үйлчлүүлэгчид ямар ч зовуурьгүйгээр хамгийн ээлтэй аргаар хийдэг.
- Энэ шинжилгээний онцлогоос дурдвал.
- Гол онцлог гэвэл Бага тунт тодосгогч бодисгүй компьютер томографийн шинжилгээгээр илрүүлж байгаа юм.
Зүрхний титэм судасны кальцын оноо нь эрүүл хүнд 0 байх ёстой байдаг ба тус оноо нь 101 буюу түүнээс дээш гарсан тохиолдолд тухайн хүнд зүрхний титэм судасны нарийсал үүсэж зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлтэй гэж үздэг.
Уг шинжилгээ нь зүрхний булчингийн хэвийн үйл ажиллагааг хангадаг титэм судасны 4 салаа тус бүрд шохойжилтын зэргийг үнэлдэг.
Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал буюу шигдээс үүсэх эрсдэлийг Agatstone оноо (Кальцын оноо) ашиглан 5 зэрэгт үнэлгээ гаргадаг.
“NURA төв Хиймэл оюунд суурилан рентген цацрагийн тунг 97 хувиар бууруулсан Компьютер томографийн аппаратаар зүрхний үндсэн 4 титэм судсанд үүссэн шохойжилтыг үнэлдэг.”
Кальцын оноо ихсэх тусам зүрхний шигдээс үүсэх эрсдэл өндөр гэж үздэг.
NURA төвийн шинжилгээнд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдээс зүрхний шигдээс болох эрсдэл дунд болон өндөр гарсан тохиолдол 770 байгаа ба үүнээс эрэгтэй 563, эмэгтэй 207 оношлогдож дараагийн шатлалын оношилгоо, эмчилгээнд хамрагдан зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байна.
Эрт илрүүлгийн шинжилгээгээр хавдар болох эрсдэл бүхий эмгэг өөрчлөлтүүдийг үнэлнэ. Мөн зарим төрлийн, амь насанд аюултай эмгэгүүдийг илрүүлэх, тэдгээрийн эрсдэлийг бууруулах, хүндрэл үүсэхээс сэргийлэх боломжтой.
Бид эрт илрүүлгийн шинжилгээ хийж, хавдрын эргэлзээтэй тохиолдол байвал ахисан түвшний эмчид үзүүлэхийг зөвлөдөг. Бид тэдгээр иргэдтэй дахин холбогдож, та бидний зөвлөсний дагуу дараагийн эмчид үзүүлсэн үү, ямар онош гарав гэдгийг тодруулдаг. Эргэх холбоотой ажилладаг.
- Ямар давтамжтайгаар эрт илрүүлэгт хамрагдах ёстой вэ?
- Бидний бие гаднын хүчин зүйлс, хооллолт, хөдөлгөөн зэрэг амьдралын хэв маягийн нөлөөгөөр байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Цоо эрүүл, шинжилгээний өөрчлөлтгүй хүн жилд нэг удаа эмчид үзүүлж болно. Харин нас нэмэгдэх тусам эрсдэл дагаад өсдөг.
Иймд эрт илрүүлэгт жилд 1-2 удаа хамрагддаг байх хэрэгтэй. Тухайн хүнд ямар эмгэг илэрснээс хамаарч энэ хугацаа харилцан адилгүй.
NURA - ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН МОНГОЛ ДАХЬ ЦОРЫН ГАНЦ ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ТӨВ
Утас: 7588-7588
Сошиал хаяг: NURA Mongolia
Веб сайт: www.nura.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!