Хүүхдийн үйлдсэн зам тээврийн ослын улмаас 25 хүн хохирчээ
Насанд хүрээгүй хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж, өөрсдийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж, шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээж байгаа явдал жил бүр нэмэгдэж байгааг Улсын Ерөнхий Прокурорын Газраас анхааруулав.
Гэмт хэргийн улмаас зургаан хүний амь нас хохирч, найман хүн хүнд, 10 хүн хүндэвтэр, нэг хүнд хөнгөн хохирол учирчээ.
Зам тээврийн осолд орсон хүүхдийн насны байдлаар нь авч үзвэл 15-17 насны эрэгтэй хүүхдүүд байсан бөгөөд эдгээр хүүхдүүдээс нэг хүүхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан байна.
Шүүхээр ял шийтгэл оногдуулсан байдлыг авч үзвэл:
- Таван хүүхдэд хорих ял оногдуулж,
- Хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлаж,
- 11 хүүхдэд ял оногдуулахгүйгээр тэнсэж, гурван хүүхдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.
Осол гарах болсон шалтгаан нөхцөл нь эцэг, эхчүүд автомашиныхаа түлхүүрийг ил орхидог хүүхдүүддээ тавих хараа хяналт хангалтгүй. Мөн хүүхдүүд энэ талын мэдлэг дутмаг зэргээс болсон гэж үзжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

