ҮЙЛ ЯВДАЛ: "Д.Нацагдорж судлалын шийдсэн болон эргэлзээтэй асуудлууд" сэдэвт тусгай лекц зохион байгуулагдана
Төрийн ордонд
08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
13:30 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
НОБГ-ын 1 давхарт
11:00 цагт Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдал, сэрэмжлүүлэг мэдээлэл өгнө.
МУБИС-ийн Хичээлийн I байранд
12:00-13:30 цагт Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойн хүрээнд профессор Ч.Жачин "Д.Нацагдорж судлалын шийдсэн болон эргэлзээтэй асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн тусгай лекц зохион байгуулна.
Төв талбайд
13:00 цагт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдана.
Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд
10:00-13:00 цагт Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
14:00-17:00 цагт Амьтны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

