Кибер аюулгүй байдлын шинэ хандлага, шийдлийг STF 2026 форумд танилцуулна

СУРТАЛЧИЛГАА
11 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр дэлхий даяар кибер халдлагын тоо огцом өсөж, 30–40 секунд тутамд нэг бүртгэгдэж байна. Кибер гэмт хэргийн хохирол 2015 онд 3 их наяд байсан бол 2025 онд 10.5 их наяд болж өсжээ. Мөн 2025 онд байгууллагуудын 78 хувь нь дор хаяж нэг халдлагад өртсөн гэсэн судалгаа бий.

Ийм нөхцөлд кибер аюулгүй байдлын асуудалд шинэ түвшний хандлага, шийдэл шаардлагатай болоод байна. Тэгвэл технологийн салбарын энэ чухал асуудлыг хөндөхөөр Ай Ти Зон компани Security Transformation Forum-оо 2026 оны 5 дугаар сарын 13-нд долоо дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

зураг
 

Тус форум “Human + AI | Redefining Cybersecurity” сэдвийн дор зохион байгуулагдаж, хүний туршлага, шийдвэр гаргалт болон хиймэл оюуны чадамжийг хослуулсан хамгаалалтын шинэ шийдлүүдийг танилцуулах аж.

Сүүлийн жилүүдэд халдлагууд зөвхөн тоогоороо биш, чанарын хувьд өөрчлөгдөж, илүү ухаалаг, илүү онилсон болж байна. Ялангуяа хиймэл оюунд суурилсан халдлагууд нэмэгдэж, тухайн хүнд тохируулсан phishing, deepfake дуу, видео ашигласан халдлага бодит эрсдэл болжээ. Мөн халдлагууд автоматжиж, системийн сул талыг хурдан илрүүлэн, байгууллагын дотоод сүлжээнд удаан хугацаанд нэвтрэн ажиллах боломжтой болсон.

Тиймээс байгууллагуудын хувьд кибер эрсдэлийг тасралтгүй хянах, илрүүлэх, хариу арга хэмжээ авах цогц чадамж зайлшгүй шаардлагатай болж байна. 

Форумд Fortinet, Thales, Cisco, SailPoint, Veeam, Everpure, OPSWAT, Sophos, Protelion, Ivanti зэрэг олон улсын технологийн компаниудын төлөөлөл болон дотоодын экспертүүд оролцож, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, шийдлийн талаар хэлэлцэнэ. Мөн арга хэмжээний үеэр технологийн шийдлүүдийг танилцуулах demo stage байх бөгөөд үүгээр дамжуулан кибер халдлагыг хэрхэн илрүүлж, хариу арга хэмжээ авч байгааг бодит орчинд шууд туршиж танилцах боломжтой аж.

зураг
 

Байгууллагад хамгийн дэвшилтэт хамгаалалтын шийдэл нэвтрүүлсэн ч халдлагаас бүрэн хамгаалагдана гэсэн баталгаа байдаггүй. Кибер аюулгүй байдал нь нэг удаагийн хөрөнгө оруулалт бус, тасралтгүй сайжруулалт, тогтмол шинэчлэл шаарддаг үйл явц юм.

Тиймээс зөвхөн технологид найдах бус, байгууллагын дотоод мэдлэг, ур чадвар, соёл нь хамгаалалтын чухал хэсэг болдог. Ажилтнуудын ойлголт, дадал нь кибер аюулгүй байдлын бодит дархлааг бүрдүүлдэг.

зураг
 

Мөн хиймэл оюуны хурдацтай хөгжил кибер орчныг эрс өөрчилж, халдлагыг илүү ухаалаг, илүү хурдан болгож байна. Ийм нөхцөлд хүний туршлага, шийдвэр гаргалтыг хиймэл оюуны чадамжтай хослуулах нь хамгаалалтын шинэ стандарт болж байна.

Иймээс STF 2026 нь кибер аюулгүй байдлын шинэ үеийн хандлага, бодит шийдлүүдийг нэг дор төвлөрүүлсэн, салбарын мэргэжилтнүүд болон шийдвэр гаргагчдын хувьд орхигдуулж болохгүй чухал арга хэмжээ болж байна.

Бүртгүүлэх холбоос: stf.itzone.mn 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.