Улаанбаатар марафоны эрүүл мэндийн болон гэр бүлийн гүйлтэд оролцох иргэдийн энгэрийн дугаарыг нийслэл, дүүргээс олгоно
Тавдугаар сарын 23-ны Бямба гарагт Улаанбаатар марафон олон улсын гүйлт нийслэлийн төв талбайгаас эхэлнэ.
Марафонд оролцохоор 46 мянга гаруй иргэн бүртгүүлсэн бол тэдгээрийн энгийн дугаарыг нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоор олгохоор болжээ.
Тодруулбал “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн оролцогчдын тоо нэмэгдсэнтэй холбогдуулан 1.5 км болон 5 км зайн гүйлтийн энгэрийн дугаарыг тавдугаар сарын 8-ны өдрийн 10:00 цагаас эхлэн нийслэл болон дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодоор олгохоор болсныг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Оролцогчид дүүрэг харгалзахгүйгээр өөрт ойр байрлах Биеийн тамир, спортын хороогоор дамжуулан энгэрийн дугаараа авах боломжтой байна.
Сануулахад тавдугаар сарын 23-ны Бямба гарагт автомашингүй өдөр болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

