"Марафоны турш эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх 10 баг ажиллана"

П.Сайнжаргал, IKON.MN
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийг тавдугаар сарын 23-нд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахтай холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараах мэдээллийг танилцууллаа. 



Тус газрын мэргэжилтэн "Бид олон улсын гүйлтэд оролцогчдод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж ажиллана. Тухайн өдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх 10 баг ажиллана.

  • Гараа, барианы цэгт
  • Гүйлтийн зам дагуу
  • Усны байршлуудад таван баг,
  • Суурин таван багуудын хооронд хөдөлгөөнт дөрвөн баг гарна.

Бүтэн болон хагас марафонд гүйлтээр хичээллэдэг хүмүүс оролцох нь зүйтэй. Хэрэв та зүрх судас, уушгины өвчтэй, гүйлт эхлэхээс тав хоногийн өмнө халуурвал анхаарах хэрэгтэй. 

Оролцогчид 48 цагийн өмнө хооллолтдоо анхаарах шаардлагатай. Мөн тав хоногийн өмнөөс архи согтууруулах ундаа хэрэглээгүй байх нь зүйтэй. Архи согтууруулах ундаа нь гүйлтэд сөргөөр нөлөөлнө.

Гүйлтийн үед хэт хөлөрч, цангахаас сэргийлж 20 минут тутам 100-200 мл литр ус хэрэглэх, тухайн гүйлтэд оролцох гэж байгаа бол гэмтэл холголтоос сэргийлж шинэ гутал, хувцас өмсөхөөс зайлсхийхийг зөвлөе" гэв.