Улаанбаатар марафонд оролцох иргэд 5,000-90,000 төгрөгийн хураамж төлнө
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл тавдугаар сарын 1-ний 17:00 цагт хаагдана. Hipay аппликэйшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв. Гүйлтэд оролцох иргэд зайнаас хамаарч 5,000-90,000 төгрөгийн хураамж төлөх юм байна.
Энэ жилийн марафонд оролцогчид тавдугаар сарын 23-нд Сүхбаатарын талбайгаас таван төрлөөр гараанаас хөдөлнө.
- Бүтэн марафон - 42км 195м
- Хагас марафон - 21км 095м
- Спорт гүйлт - 10км
- Эрүүл мэндийн гүйлт - 5км
- Гэр бүлийн гүйлт - 1.5км байх юм.
Ташрамд дурдахад тухайн гүйлт зохион байгуулах бүсийг өдрийг автомашингүй болгодог билээ. Өнгөрсөн жилийн марафонд 30 орчим мянган хүн оролцжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
