Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №6

A.Жаргал
2015 оны 12 сарын 17
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль тээврийн хэрэгслийг "В" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодох вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.2-т зааснаар "В" ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин /бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй/ жолоодон замын хөдөлгөөнд оролцох эрхтэй. Хариу: 2
1. Зөвхөн суудлын автомашин ба мотоцикл
2. Жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашин /бүх жин нь 750 кг-аас ихгүй чиргүүлтэй /
2
Зам тээврийн осолд холбогдсон жолооч түргэн тусламж дуудах бололцоогүй бол осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад хэрхэн хүргэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.5.б-д зааснаар жолооч зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэнэ.Хариу:2
1. Зөвхөн өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр
2. Аль тааралдсан тээврийн хэрэгслээр
3
Энэ тэмдэг юуг анхааруулах вэ?
Төмөр замын хаалтгүй гарам" 1.2 тэмдэг нь "Төмөр замын гарамд ойртоно" 1.4.а тэмдэгтэй хамт тавигдснаар 300 метрийн цаана төмөр замын хаалтгүй гарам байгааг анхааруулна. Хариу - 2
1. Төмөр замын хаалттай гарам ойртож байгааг
2. 300 метрийн цаана төмөр замын хаалтгүй гарам байгааг
3. 50-100 метрийн цаана төмөр замын гарам байгааг
4
Замын нарийссан хэсгээр түрүүлж нэвтрэхийг зөвшөөрөх үү?
" Сөрөг хөдөлгөөнд давуу эрхтэй" 3.7 тэмдэг нь замын нарийссан хэсэгт эсрэг талаас яваа тээврийн хэрэгслээс түрүүлж нэвтрэх эрхтэй. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
5
Тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.6 тэмдэг нь уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум бүхий захын /зүүн гар талын/ эгнээнээс буцаж эргэхийг зөвшөөрнө. Хариу - 3
1. Зөвхөн зүүн гар тийш
2. Зөвхөн чигээрээ буюу зүүн гар тийш
3. Чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэх чигт
6
Тэмдэг юуг мэдээлэх вэ?
"Тохиромжтой хурд" 5.18 тэмдэг нь замын тухайн хэсэг дэх хөдөлгөөний хурдны тохиромжтой хэмжээг мэдээлэх бөгөөд үйлчлэх хүрээ нь дараагийн уулзвар хүртэл байна. "Зорчих хэсгийн гадаргуугийн байдал" 6.16.а тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нойтон үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заадаг. Иймд тэмдгийн хүчинтэй хүрээнд зорчих хэсгийн гадаргуу нойтон үед явахад тохиромжтой хурдны хэмжээг мэдээлнэ. Хариу: 1
1. Зорчих хэсгийн гадаргуу нойтон үед явахад тохиромжтой хурдыг
2. Зорчих хэсгийн гадаргуу нойтон үед явах хурдны дээд хэмжээг
7
Зорчих хэсэг дээрх “Зогс-бичлэг” тэмдэглэл ямар утгатай вэ?
"Зогс-бичлэг" 7.21 тэмдэглэл нь "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэгтэй хамт хэрэглэсэн "Зогс-шугам" 7.11 тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна.Хариу: 1
1. “Зогсохгүй явах хориотой” тэмдэгтэй хамт хэрэглэсэн “Зогс-шугам” тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна
2. “Зам тавьж өгнө” тэмдэгт ойртож байгааг анхааруулна
8
Зохицуулагчийн дохиогоор аль чигт явахыг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн баруун гар талаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно.ХАРИУ: 3
1. Зөвхөн чигээрээ
2. Зөвхөн чигээрээ буюу баруун гар тийш
3. Бүх чигт
9
Аль сумны дагуу явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.11-д зааснаар баруун гар тийш эргэхдээ зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр байдлаар нэвтэрнэ. Иймд Б сум дагуу хориглож, А, В сумны дагуу зөвшөөрнө. Хариу: 3
1. Бүх чигт
2. Зөвхөн А
3. Зөвхөн А, В
10
Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.16.е-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахааргүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
11
Уулзвар нэвтэрсний дараа зогсох бол баруун гар тийш эргэх анхааруулах дохиог хэдийд өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.5-д зааснаар анхааруулах дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино. Хариу: 2
1. Уулзварт орохоос өмнө
2. Зөвхөн уулзвар нэвтэрсний дараа
3. Баруун гар тийш эргэхийг хориглох тэмдэг байгаа учир анхааруулах дохиог өгөх шаардлагагүй
12
Жолооч хорооллын доторхи замд хурдыг хэрхэн сонгож явах вэ?
МУ-ын ЗХД-ийн 9.3.е-д зааснаар жолооч хорооллын доторхи замд хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна гэж заасан. Хариу: 1
1. 20 км/цагаас хэтрүүлэхгүйгээр
2. 40 км/цагаас хэтрүүлэхгүйгээр
3. 60 км/цагаас хэтрүүлэхгүйгээр
13
Зурагт үзүүлснээр суудлын автомашиныг зөв байрлуулж зогсоосон уу?
МУ-ын ЗХД-ийн 11.2-т зааснаар тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн зах /эсвэл хөвөөг/-ыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Харин зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд цувуулахаас өөр байдлаар /бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр/ зогсоож болно. Иймд зурагт үзүүлсэн зорчих хэсэг нь өргөсгөсөн талбайгүй учир хориглоно. Хариу - 2
1. Тийм
2. Үгүй
14
Та чигээрээ явахдаа суудлын автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2.
1. Тийм
2. Үгүй
15
Та зүүн гар тийш эргэхдээ ачааны автомашины жолоочид зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан тул та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 2.
1. Тийм
2. Үгүй
16
Та чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та автобус болон суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Хоёуланд нь
2. Зөвхөн суудлын автомашинд
3. Зөвхөн автобусанд
17
Өөдөөс ирж яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол холын гэрлээ ойрын гэрэлд шилжүүлэх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 15.1.а-д зааснаар өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холыг гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хариу - 2
1. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд шилжүүлнэ
2. Зайн хэмжээг үл харгалзан шилжүүлнэ
3. Шаардлагагүй
18
Чирэгдэж яваа ачааны автомашины бүхээгт зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 20.5-д зааснаар чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Хатуу холбоогоор чирсэн бол зөвшөөрнө
3. Хориглоно
19
Зорчих хэсэг нь мөстсөн замд ямар учраас шарвалт үүсдэг вэ?
Зорчих хэсэг нь мөстсөн замд дугуйн барьцалт муудаж шарвалт үүсдэг. Хариу: 2
1. Зам дугуйн барьцалт сайжирдаг учир
2. Зам дугуйн барьцалт мууддаг учир
20
Суудлын автомашины нэг тэнхлэгт хадаастай дугуйг хадаасгүй дугуйтай хамт тавихыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 3.5-д зааснаар нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавихыг хориглоно. Хариу - 1
1. Хориглоно
2. Зөвшөөрнө

Түр хүлээнэ үү...