Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №7

A.Жаргал
2015 оны 12 сарын 27
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь гүйцэж түрүүлэх үйлдэл вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдлийг " Гүйцэж түрүүлэх" гэж заасан.Хариу:2
1. Зэрэгцээ эгнээнд яваа хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэж урд нь орох
2. Явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх
2
Зам дээр хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд жолооч:
МУ-ын ЗХД-ийн 2.3.ж-д замын хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй элдэв саад гарсан тохиолдолд түүнийг арилгах арга хэмжээ авна гэж заасан.Хариу: 1
1. Саадыг арилгах арга хэмжээ авна
2. Саадыг тойрон гарна
3
Тэмдэг ямар утгатай вэ?
"Эргэх чиг" 1.28.в тэмдэг нь замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэг дэх огцом эргэх чигийг анхааруулна. Хариу - 1
1. Уулзварт огцом эргэх чигийг анхааруулна
2. Огтлолцож байгаа зам нь хоёр эгнээтэйг анхааруулна
4
Та тэмдгийн заалтыг биелүүлэхийн тулд хаана зогсох шаардлагатай вэ?
"Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэг нь хөдөлгөөний зохицууллаггүй үед "Зогс шугам" тэмдэглэлийн өмнө буюу тэмдэглэлгүй бол зорчих хэсгийн огтлолцолын өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Хариу - 2
1. Тэмдгийн өмнө /А/
2. Зорчих хэсгийн огтлолцолын өмнө /Б/
3. Уулзвар дээр /В/
5
Уулзвараар баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
"Мухар зам" 5.19.6 тэмдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь цаашаа нэвт үргэлжлэх боломжгүй замын хэсгийг мэдээлнэ. Иймд баруун гар тийш эргэхийг хориглохгүй. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
6
Бүх жин нь 3 тонн ачааны автомашин жолоодож яваа бол аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар уулзварын өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.а тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинд хамаарна. Иймд тухайн уулзвараар бүх жин нь 3 тонн ачааны автомашин бүх чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 3
1. Зөвхөн чигээрээ
2. Зөвхөн баруун буюу зүүн гар тийш
3. Бүх чигт
7
Зурагт үзүүлсэн замын энэ хэсэгт удаан зогсохыг зөвшөөрөх үү?
7.9 тэмдэглэлээр удаан зогсохыг хориглосон газрыг тэмдэглэнэ.Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Явган хүний зам дээр давж зогсохыг зөвшөөрнө
3. Хориглоно
8
Зохицуулагч дохиурыг цээжиндээ авсан бол баруун гар талын эгнээнээс аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.9.б -д зааснаар зохицуулагч дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш нэвтрэхийг зөвшөөрнө. МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар тухайн эгнээнээс явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална.Хариу: 3
1. Чигээрээ буюу баруун гар тийш эргэхийг
2. Зөвхөн чигээрээ
3. Зөвхөн баруун гар тийш эргэхийг
9
Гүүрэн дээр ухарч зорчигч суулгахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар гүүрэн дээр ухрах үйлдлийг хориглоно.Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахааргүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
10
Автобусны жолооч аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.7-д жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан тул суудлын болон ачааны автомашинд зам тавьж өгнө.Хариу: 3
1. Зөвхөн суудлын автомашинд
2. Зөвхөн ачааны автомашинд
3. Хоёуланд нь
11
Та өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.15-д зааснаар саадыг тойрон гарахдаа өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та зам тавьж өгөх шаардлагатай.Хариу: 1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
12
Жолооч харанхуй үед тээврийн хэрэгслийн хурдыг сонгохдоо:
МУ-ын ЗХД-ийн 9.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан ЗХД-д тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Хариу: 2
1. Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хурдны хязгаарыг харгалзахгүй
2. Замын үзэгдэлтийг харгалзан дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгоно
3. Дээрх бүгд
13
Гүүрэн доор зорчигч суулгахын тулд зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.д зааснаар гүүрэн доор түр зогсохыг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
14
Та баруун гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Иймд та зөвшөөрсөн гэрлээр уулзварт ороод явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу: 2
1. Зогс-шугам тэмдэглэлийн өмнө зогсож, явган зорчигч зам хөндлөн нэвтэрсний дараа баруун гар тийш эргэнэ
2. Уулзварт ороод гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө
3. Уулзварт зогсохгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ
15
Уулзварын цаана түгжрэл бий болсон тохиолдолд чигээрээ явахын тулд уулзварт орохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 12.2-т зааснаар хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хөндлөн замаар яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор бол хориглоно
16
Та баруун гар тийш эргэхдээ явган зорчигчид зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
17
Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл хэдэн метрээс багагүй зайд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх шаардлагтай вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.1.а-д зааснаар жолооч өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хариу - 1
1. 150 метр
2. 300 метр
3. Жолоочийн мэдрэмжээр
18
Чиргүүлтэй тээврийн хэрэгслээр уулын замд механикжсан тээврийн хэрэгслийг ямар холбоогоор чирэхийг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 20.6.а-д зааснаар чиргүүлтэй тээврийн хэрэгслээр механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглоно. Хариу: 3
1. Хатуу холбоогоор
2. Зөөлөн холбоогоор
3. Чирэхийг хориглоно
19
Жолооч аль зурагт жолооны хүрдэн дээр гараа зөв байрлуулсан бэ?
Жолооны хүрдийг эргүүлэхэд гарын хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх хамгийн зөв байрлалыг В зурагт үзүүлсэн байна. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн В
20
Ямар гэмтэлтэй автомашиныг ашиглахыг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.3-д зааснаар шил арчуур, цан үлээгүүр ажиллахгүй болсон автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу: 3
1. Шил арчуур ажиллахгүй болсон
2. Цан үлээгүүр ажиллахгүй болсон
3. Дээрх бүгд

Түр хүлээнэ үү...