Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №3

A.Жаргал
2015 оны 12 сарын 4
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Зорчих хэсгийн хажуугийн хөвөө, явган хүний зам нь замд хамаарагдах уу?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар “Зам” тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна. Хариулт: 1
1. Хамаарагдана
2. Зөвхөн хөвөө хамаарагдана
3. Хамаарагдахгүй
2
Та баруун гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан /шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад/ автомашин, мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан тул та зам тавьж өгнө.Хариу: 1
1. Буцаж эргэж байгаа автомашинд зам тавьж өгнө
2. Түрүүлж нэвтэрнэ
3
Энэ тэмдэг юуг анхааруулах вэ?
" Унадаг дугуйн зам нийлнэ" 1.19 тэмдэг нь тухайн замтай нийлсэн унадаг дугуйн зам ойртож байгааг анхааруулна. Хариу: 1
1. Унадаг дугуйн зам ойртож байгааг
2. Явган хүний гарц ойртож байгааг
4
Тэмдэг ямар утгатай вэ?
"Сөрөг хөдөлгөөнд зам тавьж өгнө" 3.6 тэмдэг нь өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно. Хариу - 3
1. Замын нарийссан хэсгийг анхааруулна
2. Гүүрээр явахыг хориглоно
3. Өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохоор байвал замын нарийссан хэсэгт орохыг хориглоно
5
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.б тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлнэ. Иймд уулзвараар А, Б, В чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 4
1. Зөвхөн Б
2. Зөвхөн А, Б
3. Зөвхөн Б, В
4. А, Б, В
6
Аль тэмдэг тавигдсан зогсоолд бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин зогсохыг зөвшөөрөх вэ?
"Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.а тэмдэг нь бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинд хамаарна. "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.в тэмдэг нь суудлын автомашин буюу бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашинд хамаарахыг заана. Иймд Б зогсоолд бүх жин 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин зогсохыг хориглохгүй. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
7
Замын хашлага дээрх босоо тэмдэглэл юуг илэрхийлэх вэ?
8.5 тэмдэглэл нь эргэх радиус багатай, эгц уруу, нурж болзошгүй зэрэг аюул бүхий хэсэг дэх замын хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ.Хариу: 3
1. Төмөр замын гарамд ойртож байгааг
2. Аюултай огтолцолд ойртож байгааг
3. Замын аюул бүхий хэсэг дэх замын хашилтын хажуу гадаргууг тэмдэглэнэ
8
Та энэ тохиолдолд хаана зогсох вэ?
"Зогс-Шугам" 5.29 тэмдэг нь гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор зогсох газрыг мэдээлэх учир "Зогс-шугам" тэмдгийн өмнө зогсоно.Хариу: 1
1. “Зогс-шугам” тэмдгийн өмнө
2. Зорчих хэсгийн огтлолцолын өмнө
3. Дээрх бүгд
9
Та уулзвараар баруун гар тийш эргэх бол:
МУ-ын ЗХД-ийн 7.9-д зааснаар уулзвар, гарцаар жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг тэмдэг, тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална. Хариу: 3
1. Зөвхөн баруун гар талын эгнээнээс зөвшөөрнө
2. Зөвхөн зүүн гар талын эгнээнээс зөвшөөрнө
3. Тухайн чигийн баруун, зүүн гар талын эгнээнээс зөвшөөрнө
10
Төмөр замын гармын өмнө буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.16.б-д зааснаар төмөр замын гарам дээр буцаж эргэхийг хориглоно. Иймд төмөр замын гармын өмнө буцаж эргэхийг хориглохгүй. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
11
Зурагт үзүүлснээр буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.16.е-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буцаж эргэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахааргүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
12
Ямар тохиолдолд огцом тоормослохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 9.4.г-д зааснаар зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослохыг хориглоно. Хариу: 2
1. Хөдөлгөөнийг хориглосон гэрэл дохио асах үед уулзвар буюу явган хүний гарцын өмнө
2. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд
3. Дээрх бүгд
13
Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.в-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд /тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд/ түр зогсохыг хориглоно. Хариу - 2.
1. Зөвшөөрнө
2. Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахааргүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
14
Уулзвар нэвтрэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 1.4-т уулзварт нийлсэн хучилттай болон шороон замын хучилттайг нь гол замд тооцно гэж заасан. Иймд гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална. Хариу: 1
1. Гол ба туслах замын уулзвар нэвтрэх журам баримтална
2. Адил замын уулзвар нэвтрэх журам баримтална
15
Та уулзвараар чигээрээ явах бол:
МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу: 1
1. Түрүүлж нэвтэрнэ
2. Зам тавьж өгнө
16
Та баруун гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 12.5-д зааснаар улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та баруун гар тийш эргэхдээ зам тавьж өгнө. Хариу: 2
1. Түрүүлж нэвтэрнэ
2. Суудлын автомашинд зам тавьж өгнө
17
Жолооч харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсгээр явахдаа ямар гэрэл асаах вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.1.а-д зааснаар жолооч харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын болон ойрын гэрлийг асааж явна. Хариу - 3
1. Зөвхөн ойрын гэрэл
2. Зөвхөн холын гэрэл
3. Холын буюу ойрын гэрэл
18
Жолоодлогын дадлагыг багшгүйгээр хийхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 19.1-д зааснаар жолоодлогын дадлагыг багшийн шууд удирдлагын дор хийнэ. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Жолоодлогын зохих дадлагатай болсон бол зөвшөөрнө
3. Хориглоно
19
Суудлаа зөв тохируулахгүй хөдөлгөөнд оролцох нь жолоочид хэрхэн нөлөөлөх вэ?
Жолооч суудлаа өөртөө зөв тохируулахгүйгээр хөдөлгөөнд оролцох нь зам орчны байдлыг зөв үнэлэх, жолооны хүрдийг эргүүлэхэд хүндрэлтэй байх мөн бие чилж амархан ядрах зэргээр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сөрөгөөр нөлөөлдөг. Хариу:4
1. Зөвхөн орчны байдлыг бүрэн харахад хүндрэлтэй
2. Зөвхөн жолооны хүрдийг эргүүлэхэд хүндрэлтэй
3. Зөвхөн бие чилж амархан ядарна
4. Дээрх бүгд
20
Ямар гэмтэлтэй автомашиныг ашиглахыг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 4.3-д яндан, дуу намсгуур ажиллахгүй буюу байхгүй болсон автомашиныг ашиглахыг хориглоно гэж заасан. Хариу - 3
1. Хөдөлгүүрийн ажиллагаа доголдсон
2. Хөдөлгүүрийн шатахуун зарцуулалт ихэссэн
3. Дуу намсгуур ажиллахгүй

Түр хүлээнэ үү...