Уншиж байна ...

Б.Мөнх-Эрдэнэ: Төвийн зургаан дүүргийн 182 сургуулийн анги танхимыг ариутгаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд ханиад, томууны дэгдэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор бага ангийн сурагчдын хичээлийг түр хугацаанд цахим хэлбэрт шилжүүлээд буй. Энэ хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн байруудад ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа аж.

Энэ тухай УБЗАА-ны Орчны хог бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ "Улаанбаатар хотын хэмжээнд ерөнхий боловсролын 182 сургууль бий. Ханиад томуу болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төвийн зургаан дүүргийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 4-10-ны хооронд эдгээр сургуулийн анги танхимыг ариутгах юм.

Долоон мэргэжлийн байгууллага 700,000м.кв талбайг ариутгана. Мэргэжлийн байгууллагын зөвлөж буйгаар улиралд хоёроос доошгүй удаа ариутгал хийх ёстой" гэж мэдээллээ.

Цаашид цэцэрлэгүүдийн байранд ариутгал халдваргүйтгэлийг хийхээр төлөвлөжээ.