Арванхоёрдугаар сарын 06-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 07-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
2025 оны 12-р сарын 06-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 9-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- 6-нд нутгийн зарим газраар,
- 7-нд тал, хээрийн нутгаар,
- 9-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- 06-нд нутгийн баруун хагаст,
- 07-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч
- Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -23…-28 градус,
- Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -17...-22 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус,
- бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!