Уншиж байна ...

Монгол дахь Америкийн Худалдааны Танхим компанийн нийгмийн хариуцлагын шилдэг төслүүдийг шалгаруулав

СУРТАЛЧИЛГАА
4 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 11-р сарын 29-ний өдөр “CSR Awards Night 2025” арга хэмжээний үеэр оны шилдэг нийгмийн хариуцлагатай бизнесүүдийг гишүүн байгууллагуудын хамтаар шалгаруулав.

АмЧам Монголын нийт гишүүд дундаас 9 компанийн 14 төсөл шалгаруулалтад төсөл хөтөлбөрөө нэр дэвшүүлж, тэдгээрээс шилдэг гурван төслийг шүүгчдийн үнэлгээний дагуу шалгаруулан хүндэт цомоор өргөмжлөв.

2025 оны CSR Awards 3 ангилалд буюу Инноваци, Манлайлал, Тогтвортой Хөгжил гэсэн төрөлд “Дэлхийн Зөн Монгол”, “Хаан Банк”, “Алтай Холдинг” нарыг онцолж, цом гардуулав.

Дэлхийн Зөн Монгол – Инноваци шагнал

зураг
 

АмЧам Монголын гишүүн, “Дэлхийн Зөн Монгол” байгууллагын хэрэгжүүлсэн “Сургуулийн шинэлэг ус, ариун цэврийн байгууламжийн төсөл” шилдэг инновацийн төслөөр шалгарлаа. Уг төсөл нь Дорнод аймгийн Хэрлэн суманд хэрэгжсэн ба дунд сургуулийн сурагч нарын эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжийг сайжруулахад чиглэсэн төсөл юм.

Хаан Банк – Манлайлал шагнал

зураг
 

АмЧам Монголын гишүүн “Хаан Банк” нь НҮБ-ын “Даян Дэлхийн Гэрээ”, “Тогтвортой санхүүжилтийн зарчмууд" зэрэг олон улсын болон үндэсний чухал зорилтуудтай үйл ажиллагааг бүрэн уялдуулан ажилладаг ба “ХААН Банк Сан” нь өдгөө 500 гаруй төсөл, хөтөлбөрийг 27.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хангаж ажиллажээ. Энэ онд “Багийн бага сургууль”, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”, “Бизнес  эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн болно.

Алтай Холдинг - Тогтвортой Хөгжил шагнал

зураг
 

АмЧам Монголын гишүүн “Алтай Холдинг” буюу Скай Хайпермаркет ХХК (Эмарт Монголиа) “Маргаашийн Ой” төслөөрөө Тогтвортой Хөгжил шагналыг гардан авсан бөгөөд уг төсөл нь 2024 оноос БНСУ-ын Ойн алба, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хамтран хэрэгжүүлж буй урт хугацааны Монгол-Солонгосын ногоон бүс төслийн нэг хэсэг юм. 2007 оноос хойш “Ногоон бүс” төсөл нь цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, шар тоосжилтыг бууруулах, Монгол орны ойг нөхөн сэргээх чадавхийг бэхжүүлэх зорилготой үргэжилж байна.

CSR Awards 2025 онд өрсөлдсөн шилдэг төслүүдийг танилцуулж байна

  • Трансвест Монголиа “Tandem Mass Spectrometry”
  • Дэлхийн Зөн Монгол “ОУБ Kherlen School Innovative WASH Project”
  • Капитрон Банк “State Service at your FingerTIP”
  • Алтай Холдинг “Responsibility Today, a Brighter Future”
  • Гүнд Инвестмент "Systems Thinking for Future Leaders: Education Reform Initiative"
  • Хербалайф "Children of the Peak Nutrition & Wellness Program - Casa Herbalife Mongolia "
  • Дэлхийн Зөн Монгол “Child Protection Compact Partnership”
  • Хаан Банк “Khan Bank Foundation Project & Programs”
  • Практикал Даатгал “The Promise of Protection”
  • Алтай Холдинг (Emart) “Forest Tomorrow”
  • Монполимет Групп (Монцемент Билдинг Материалз) “CSR Program”
  • Дэлхийн Зөн Монгол “Ever Rich Forest in Khuvsgul”
  • Капитрон Банк “NextGEN Minds”
  • Хаан Банк “Khan Bank's Sustainable Development Initiatives”

CSR Awards Night 2025 арга хэмжээг дэмжин ажилласан хамтрагч нартаа талархал илэрхийлье!

Платинум хамтрагч – Голомт Банк
Алтан хамтрагч – Худалдаа, Хөгжлийн Банк
Хамтрагч – МСМ Бетастар
Хамтрагч – PickPack Group

АмЧам Монголын тухай

АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.