Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ: Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, Төсвийн байнгын хорооны даргаар Н.Наранбаатарыг сонгов

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 12 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

10:58 2025/12/05

Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн дагнасан шүүхтэй болох тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж байна. 

Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдсон тул түүний оронд Н.Наранбаатарыг нэр дэвшүүлсэн байна. Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Н.Наранбаатарыг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Н.Наранбаатар Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдлоо. 

10:29 2025/12/05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

ШУУД ҮЗЭХ: 

10:58 2025/12/05

Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн дагнасан шүүхтэй болох тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж байна. 

Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдсон тул түүний оронд Н.Наранбаатарыг нэр дэвшүүлсэн байна. Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Н.Наранбаатарыг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонх дэмжсэн юм. 

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Н.Наранбаатар Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдлоо. 

Зураг
5 | 11 | 4 өдөр