Уншиж байна ...

Леброн Жэймсийн 1,297 тоглолт дараалан 10-аас дээш оноо авсан үзүүлэлт зогсов

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны "Лос-Анжелес Лэйкерс", "Торонто Рэпторс" багийн тоглолтод талбайн эзэд 123:120-оор яллаа.

Энэ тоглолтыг Леброн Жэймс 8 оноотой дуусгаснаар лигийн түүхэнд үлдсэн рекорд үзүүлэлт нь зогсов. Тодруулбал түүний 1,297 тоглолт дараалан 10-аас дээш оноо авсан үзүүлэлтэд цэг тавьсан юм.

Хэдийгээр Леброн 17 довтолж ердөө 4-ийг нь амжилттай гүйцэтгэсэн ч 11 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн. Тоглолтын төгсгөлд түүний дамжуулалтаар япон довтлогч Руи Хачимүра хожлын гурван оноог багтаа авчирсан билээ.

Леброн хамгийн сүүлд 2007 оны нэгдүгээр сарын 5-нд 10-аас дээш оноо авч чадаагүй юм. "Хаан" Жэймс өөрийн замналдаа ердөө 9 удаа 10-аас доош оноо авсан аж.

Түүний энэ амжилтын ард домогт Майкл Жордан 1986 оноос 2001 он хүртэл 866 тоглолт дараалсан үзүүлэлтээр бичигддэг бол Карим Абдул Жаббар 1977 оноос 1987 оныг хүртэл 787 тоглолт дараалан 10 ба түүнээс дээш оноо авсан түүхтэй.

 

Эх сурвалж: Reuters