Reuters агентлаг жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлээр спортын шилдэг гэрэл зургуудаа танилцуулдаг уламжлалтай. Тус агентлагийн редакцаас тодруулсан спортын оны шилдэг гэрэл зургуудтай танилц.
Хөлбөмбөгийн аваргуудын лигт Францын "ПСЖ" анх удаа түрүүлсэн ч АНУ-д болсон клубүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Английн "Челси"-г бараагүй юм.
Харин "Ливерпүүл" клуб Английн лигт 20 дахь удаагаа түрүүлсэн ч ердөө сарын дараа португал довтлогч Диего Жотаг автомашины ослоор харамсалтайгаар алдсан нь гэрэл зурагт мөнхөрчээ.
Английн "эрслэнгүүд" тивийнхээ аваргад Испанийг буулган авсан нь ч бас онцгой мөч байв.
Талбайн теннист Италийн Янник Синнер, Испанийн Карлос Алькарас нар Их Дуулгыг хувааж хүртсэн бол эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Мэдисон Кэйс, Ига Свиатеш, Коко Гауфф, Арина Сабаленка нар Их Дуулгад өнгөлсөн.
Хөнгөн Атлетикийн ДАШТ-ээр Шведийн Армон Дуплинтис, АНУ-ын Мелисса Жефферсон Вүүден нар гангарсан бол Сингапурт болсон усан спортын ДАШТ-ээс Канадын Саммер Макинтош дөрвөн алтан медаль хүртсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!