Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №2

A.Жаргал
2015 оны 12 сарын 3
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь “Зайлшгүй зогсолт”-д тооцогдох вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т зааснаар техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдлийг "Зайлшгүй зогсолт"-д хамааруулна.Хариу:2
1. Явган зорчигчид зам тавьж өгөхийн тулд явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл
2. Техникийн эвдрэлээс шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох үйлдэл
3. Шатахуун дууссаны улмаас тээврийн хэрэгсэл зогсох
4. Хориглосон гэрэл дохиогоор уулзварын өмнө тээврийн хэрэгслийг зогсоох үйлдэл
2
Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн аль гэрэл асахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хариу:1
1. Зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрэл
2. Буруу талын хол, ойрын гэрэл
3
Зурагт үзүүлсэн тэмдэг юуг анхааруулж байна вэ?
"Адил замын уулзвар" 1.5 тэмдэг нь адил замын уулзварт ойртож байгааг анхааруулна. Хариу - 2
1. Төмөр замын гарамд ойртож байгааг
2. Адил замын уулзварт ойртож байгааг
3. Гол ба туслах замын уулзварт ойртож байгааг
4
Механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа бол аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой" 2.7 тэмдэг нь чиргүүл чирч яваа ачааны автомашин буюу трактор, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно. Иймд механикжсан тээврийн хэрэгсэл чирч Б чигт явахыг хориглоно. Хариу - 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланд нь
5
Аль сумны дагуу зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх вэ?
"Баруунаас зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй" 5.9.б тэмдэг нь хөндлөн нийлсэн зам буюу зорчих хэсэг зүүн гар тийш нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлэх бөгөөд А, Б сумны дагуу эргэхийг зөвшөөрнө. Хариу: 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. А, Б
6
Тэмдэг бүхий зогсоолд ачааны автомашин зогсохыг зөвшөөрөх үү?
"Тээврийн хэрэгслийн зогсоолд тавих хэлбэр" 6.6.б тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг тэмдэгт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. Иймд ачааны автомашин зогсохыг хориглоно. Хариу - 3.
1. Зөвшөөрнө
2. Ачааны автомашины бүх жин 3.5 тонноос илүүгүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
7
Зурагт үзүүлсэн хэвтээ тэмдэглэл ямар утгатай вэ?
"Үргэлжилсэн өргөн шугам" 7.2 тэмдэглэл нь зорчих хэсгийн захыг тэмдэглэх бөгөөд МУ ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар жолооч зогсохоос бусад тохиолдолд давахыг хориглоно. Хариу:2
1. Эгнээний хилийг тэмдэглэнэ
2. Зорчих хэсгийн захыг тэмдэглэнэ
8
Зөвшөөрсөн дохиогоор уулзварт орсоны дараа зохицуулагч дохиураа дээш өргөвөл жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 5.2-т зааснаар уулзварт орсны дараа зөвшөөрөгдсөн дохио өөрчлөгдвөл хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Хариу: 1
1. Хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвшөөрнө
2. Зөвхөн баруун гар тийш эргэх тохиолдолд зөвшөөрнө
3. Хориглоно
9
Та зогсоолоос суудлын автомашинтай зэрэг хөдөлгөөн эхлэхдээ зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 7.13-д зааснаар хөдөлгөөний дараалал нь ЗХД-ийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу: 1
1. Тийм
2. Үгүй
10
Зурагт үзүүлснээр гарц дээр ухарч баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар гарц дээр ухрах үйлдлийг хориглоно. Хариу: 1
1. Хориглоно
2. Зөвшөөрнө
11
Та хорооллын доторхи замд хөдөлгөөн эхлэхдээ эргэх чиг заадаг анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
3. Явган зорчигч ойр байвал шаардлагатай
12
Суудлын автомашин жолоодож яваа бол суурин газрын гаднах замд тэмдгээс цааш зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
МУ-ын ЗХД-ийн 9.3-д зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Хариу: 3
1. 60 км/цаг
2. 70 км/цаг
3. 80 км/цаг
13
Зурагт үзүүлснээр зорчигч суулгахын тулд зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.в-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд /тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд/ түр зогсохыг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
14
Та суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 5.3-д зааснаар уулзварт хөдөлгөөний дарааллыг гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. МУ-ын ЗХД-ийн 12.5-д зааснаар улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай. Хариу: 1
1. Тийм
2. Үгүй
15
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та суудлын автомашин, автобусанд зам тавьж өгнө. Хариу: 3
1. Суудлын автомашинд зам тавьж өгнө
2. Автобусанд зам тавьж өгнө
3. Хоёуланд нь зам тавьж өгнө
16
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.3-д зааснаар уулзварт гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. МУ-ын ЗХД-ийн 12.4-т зааснаар жолоон ногоон гэрлээр зүүн гар тийш эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 2.3.к-д зааснаар жолооч тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан / шар өнгийн дохио ажиллуулж яваагаас бусад / автомашин мотоцикл буюу тэдгээрээр хамгаалуулж яваа тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед тухайн зорчих хэсэг /уулзвар, гарц/ дээр зай тавьж зогсож өнгөрүүлэх үүрэг хүлээнэ. Дээрх заалтуудын дагуу мотоцикл болон тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан автомашинд хоёуланд нь зам тавьж өгнө. Хариу: 3
1. Зөвхөн мотоциклд
2. Зөвхөн шуурхай албаны автомашинд
3. Хоёуланд нь
17
Жолооч өөдөөс буюу араас яваа тээврийн хэрэгслийн холын гэрэлд нүд гялбан зорчих баримжаа алдвал ямар арга хэмжээ авах вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.1.а-д зааснаар жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно. Хариу - 2
1. Баруун гар талын эгнээнд орж зогсоно
2. Ослын дохионы гэрэл асааж, явж байгаа эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно
3. Дуут дохио өгч зогсоно
18
Замын хөдөлгөөнд жолооны дадлага хийж яваа сонсогч ямар шаардлагыг хангасан байх шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 19.2-т зааснаар жолоодлогын дадлагыг эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу замын хөдөлгөөнд хийнэ. Хариу - 3
1. Зөвхөн жолоодлогын зохих дадлагатай болсон
2. Зөвхөн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгтэй болсон
3. Дээрх бүгд
19
Урд хөтлөгчтэй автомашин эргэх үйлдэл хийх үед хойд тэнхлэгт шарвалт үүсвэл жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Урд хөтлөгчтэй автомашин эргэх үйлдэл хийх үед хойд тэнхлэгт шарвалт үүсвэл жолооч түлш өгөлтийг нэмж, жолооны хүрдээр хөдөлгөөнийг тогтворжуулна. Хариу - 1
1. Түлш өгөлтийг нэмж, жолооны хүрдээр хөдөлгөөнийг тогтворжуулна
2. Тоормосны дөрөөн дээр гишгэж, жолооны хүрдийг шарвасан тал руу эргүүлнэ
3. Түлш өгөлтийг бууруулж, жолооны хүрдээр хөдөлгөөнийг тогтворжуулна
20
Суудлын автомашины жолооны хүрдний сул эргэлтийн хэмжээ хэдэн градусаас илүүгүй бол ашиглахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралт 2.3-д зааснаар суудлын автомашины жолооны хүрдний сур эргэлтийн хэмжээ 10 градусаас илүү бол ашиглахыг хориглоно. Хариу: 1
1. 10 градус
2. 20 градус
3. 25 градус

Түр хүлээнэ үү...