Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №12

A.Жаргал
2016 оны 2 сарын 7
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Зам хэдэн зорчих хэсэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсгийг “Зорчих хэсэг” гэж заасан бөгөөд зам нь тусгаарлах зурвасаар зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно. Иймд зурагт тусгаарлах зурвасаар зааглагдсан хоёр зорчих хэсэгтэй дөрвөн эгнээтэй замыг үзүүлсэн байна. Хариу: 2
1. Нэг
2. Хоёр
3. Дөрөв
2
Жолооч хэнд бичиг баримтаа шалгуулах үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.и-д зааснаар жолооч нь цагдаагийн алба хаагч, замын цагдаагийн туслах ажилтан, авто тээврийн буюу байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дохиогоор зогсож ЗХД-ийн 2.1-д заасан баримт бичгийг шалгуулах үүрэгтэй.Хариу:4
1. Зөвхөн байгаль орчны хяналтын улсын байцаагчид
2. Зөвхөн цагдаагийн албан хаагчид
3. Зөвхөн авто тээврийн улсын хяналтын байцаагчид
4. Дээрх бүгд
3
Уулзвараар баруун гар тийш эргэж шороон зам руу орохыг зөвшөөрөх үү?
"Огцом эргэлт" 1.8.6 тэмдэг нь зам зүүн гар тийш огцом эргэхийг анхааруулна. Иймд баруун гар тийш эргэхийг хориглохгүй. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
4
Тэмдэг ямар утгатай вэ?
"Баруун гар тийш явна" 4.1.6 тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар зөвхөн сум заасан чигт явахыг зөвшөөрөх бөгөөд уулзварын шууд өмнө байрласан бол зөвхөн тэр хэсэгтээ хамаарна. Хариу - 1
1. Зөвхөн баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө
2. Уулзварт хөндлөн нийлсэн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болохыг мэдээлнэ
5
Тэмдэг ямар утгатай вэ?
"Нэг чигийн хөдөлгөөн" 5.7 тэмдэг нь хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлнэ. Хариу: 1
1. Хөдөлгөөн нь нэг чигт зохион байгуулагдсан зам буюу зорчих хэсгийг мэдээлнэ
2. Уулзвараар чигээрээ нэвтрэхийг зөвшөөрнө
6
Зурагт үзүүлсэн тэмдэг ямар утгатай вэ?
"Зорчих хэсгийн гадаргуугийн байдал" 6.16.а тэмдгийг "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдэгтэй хамтруулан тавьсан тохиолдолд зорчих хэсгийн гадаргуу нойтон үед тухайн тэмдэг хүчинтэй байхыг заана. Иймд зорчих хэсгийн гадаргуу нойтон үед 40 км/цагаас илүү хурдтай явахыг хориглоно. Хариу - 2
1. Зөвхөн бороо орж байгаа үед цагт 40 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно
2. Зорчих хэсгийн гадаргуу нойтон үед цагт 40 км-ээс илүү хурдтай явахыг хориглоно
7
Тасархай шугаман тэмдэглэлийн нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайтай тэнцүү байвал:
7.7 тэмдэглэл нь уулзвар дээрх хөдөлгөөнийг эгнээг тэмдэглэнэ.Хариу: 1
1. Уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ
2. Хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана
3. Хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна
8
Гэрэл дохио ямар утгатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.7-д зааснаар нэмэгдэл гэрэл дохио асаагүй /гэрлэн дохионы зохицуулгатай үед/ бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Иймд зурагт үзүүлсэн гэрэл дохио нь баруун гар тийш эргэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвхөн чигээрээ явна
2. Баруун гар тийш эргэхийг хориглоно
3. Хөдөлгөөнийг бүх чигт зөвшөөрнө
9
Зурагт үзүүлсэн сумны дагуу буцаж эргэх бол аль чигт анхааруулах дохио өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх /байр эзлэх, эргэх, зогсох/-ийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Иймд буцаж эргэхдээ анхааруулах дохиог зүүн гар тийш өгнө.Хариу: 2
1. Зөвхөн баруун гар тийш
2. Зөвхөн зүүн гар тийш
3. Эхлээд баруун, дараа нь зүүн гар тийш
10
Аль тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргаж байна вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.9-д уулзвараар зүүн гар тийш эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад байр эзэлсэн байвал зохино гэж заасныг мотоциклын жолооч зөрчсөн байна.Хариу: 1
1. Мотоцикл
2. Суудлын автомашин
3. Хоёул зөрчсөн
4. Хоёул зөрчөөгүй
11
Та уулзвараар баруун гар тийш эргэхдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, эргэх, зогсохын өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар дохио өгнө. Хариу: 1
1. Шаардлагатай
2. Араас тээврийн хэрэгсэл явж байгаа тохиолдолд шаардлагатай
3. Шаардлагагүй
12
Чиргүүлтэй суудлын автомашин жолоодож яваа бол тэмдгийн хүчинтэй хүрээнд зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
МУ-ын ЗХД-ийн 9.3-д зааснаар тууш замд чиргүүлтэй суудлын автомашин цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино. Хариу: 3
1. 60 км/цаг
2. 70 км/цаг
3. 80 км/цаг
4. 100 км/цаг
13
Замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.б-д зааснаар явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахааргүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
14
Чигээрээ явахдаа суудлын автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилсөн байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Иймд суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
15
Та чигээрээ явахдаа:
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Дээрх заалтуудын дагуу та суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2.
1. Автобусанд зам тавьж өгнө
2. Суудлын автомашинд зам тавьж өгнө
3. Хоёуланд зам тавьж өгнө
16
Та уулзвараар чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан тул та автобусанд зам тавьж өгөх шаардлагатай. Хариу - 1.
1. Зөвхөн автобусанд
2. Зөвхөн суудлын автомашинд
3. Хоёуланд нь
17
Харанхуй үед өгсүүр замын төгсгөлд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлэх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 15.1-д зааснаар өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирж болзошгүй тул холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Хариу - 1
1. Өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирж болзошгүй тул шаардлагатай
2. Шаардлагагүй
18
Тээврийн хэрэгслийг 2.5 метр урттай хатуу холбоогоор чирэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 20.3-д зааснаар хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4 метрээс илүүгүй байна. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
19
Тоормос гишгэснээс үүссэн шарвалтаас гарахын тулд жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Тоормос гишгэснээс үүссэн шарвалтаас гарахын тулд жолооч тоормослохоо зогсооно. Хариу - 1
1. Тоормослохоо зогсооно
2. Тоормосны дөрөөн дээр тултал гишгэнэ
20
Ямар гэмтэлтэй автомашиныг ашиглахыг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.1, 6.2, 6.11-д зааснаар хурд хэмжүүр, дуут дохио, шаврын хаалтгүй автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу - 4
1. Зөвхөн хурд хэмжүүр ажиллахгүй болсон
2. Зөвхөн шаврын хаалтгүй болсон
3. Зөвхөн дуут дохио ажиллахгүй болсон
4. Дээрх бүгд

Түр хүлээнэ үү...