Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа мэлмий гийсний 222 жилийн ойн баяр наадмын НЭЭЛТ...

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар

Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 94 жил, Сайншанд сум байгуулагдсаны түүхт 64 жил, Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа мэлмий гийсний 222 жилийн ой, Говийн бүсийн Даншиг наадам Сайншанд хотод өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. 

Тус наадам энэ сарын 31-нийг дуустал зохион байгуулагдах бөгөөд хүчит бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа, 10 насны морьдын уралдаан болно. 

Үндэсний бөхийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдавга, улсын гарди Ш.Жаргалсайхан тэргүүтэй хүчит 128 бөх барилдаж байна. 

Мөн Нэгдсэн Үндэсний байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганаар жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Адууны өдөр” болгон зарласантай холбогдуулан “Морьтны соёл” бэсрэг наадмын үеэр "Хос морьтой сайхан хос", "Жороо морь", "Могжоохон даагатай жогжоохон хүү" гэсэн уралдаан зохион байгуулагдахаар онцлог аж.

фото: