Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №11

A.Жаргал
2016 оны 1 сарын 31
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
“В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 1.2-т жолоочоос гадна 8-аас илүүгүй хүний суудалтай, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй автомашиныг "В" ангиллаар жолоодно гэж заасан тул мотоцикл жолоодохыг хориглоно. Хариу:2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
2
Зам тээврийн осолд холбогдсон жолооч ямар үүрэг хүлээх вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.5.а-д зам тээврийн осолд холбогдсон жолооч осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх үүрэгтэй гэж заасан.Хариу: 1
1. Осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх
2. Зорчих хэсгийг нэн даруй чөлөөлнө
3
Суурин газарт замын халтиргаатай хэсэг хэдэн метрийн цаанаас эхлэх вэ?
"Халтиргаатай зам" 1.12 тэмдгийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 2-т зааснаар хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторхи замд 50-100 метрийн өмнө байрлуулна. Хариу - 2
1. 150-300 метр
2. 50-100 метр
3. Тэмдгээс цааш замын халтиргаатай хэсэг эхэлнэ
4
Энэ тохиолдолд та:
"Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдэг нь хөдөлгөөний зохицуулгагүй үед "Зогс-шугам" тэмдэглэлийн өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно. Хариу - 2
1. Тэмдгийн өмнө зогсоно
2. “Зогс-шугам” тэмдэглэлийн өмнө зогсолт хийхгүйгээр явахыг хориглоно
3. Тээврийн хэрэгсэл байхгүй үед зогсохгүйгээр явна
5
Суурин газрын гаднах замд суудлын автомашин жолоодож яваа бол тухайн чигийн зүүн гар талын эгнээгээр ямар хурдтай явах вэ?
"Эгнээний эхлэл" 5.12.а тэмдэгт "Хурдны доод хязгаарлал" 4.7 тэмдгийг дүрсэлсэн учир уг эгнээгээр тэмдэгт заасан болон түүнээс илүү хурдтай явна. Хариу - 2
1. 60 км/цагаас ихгүй
2. 60 км/цагаас 80 км/цагийн хооронд
6
Тэмдэг ямар утгатай вэ?
"Объект хүртэлх зай" 6.1.б тэмдэг нь суурин газрын гаднах замд "Зогсохгүй явах хориотой" 3.5 тэмдгийг уулзварын шууд өмнө байрлуулсан үед "Зам тавьж өгнө" 3.4 тэмдгээс уг уулзвар хүртэлх зайг заана. Хариу - 2
1. “Зам тавьж өгнө” тэмдэг тавигдсан уулзварт ойртож байгааг
2. “Зогсохгүй явах хориотой” тэмдэг тавигдсан уулзварт ойртож байгааг
3. Гаалийн хяналтын бүсэд ойртож байгааг
7
Тасархай шугаман тэмдэглэлийн нэг зураасын урт нь тэдгээрийн хоорондын зайнаас гурав дахин бага байвал:
7.5 тэмдэглэл нь хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг заана.Хариу: 2
1. Уулзвар дээрх хөдөлгөөний эгнээг тэмдэглэнэ
2. Хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, нэг чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эгнээний хилийг заана
3. Хөдөлгөөний дагуу буюу эсрэг урсгалыг тусгаарласан үргэлжилсэн тэмдэглэлд ойртож байгааг анхааруулна
8
Аль тээврийн хэрэгсэл уулзварт орохыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт явахыг зөвшөөрнө.Хариу:3
1. Зөвхөн автобус
2. Зөвхөн суудлын автомашин
3. Хоёуланг зөвшөөрнө
4. Хоёуланг хориглоно
9
Жолооч хорооллын доторхи замд чиг өөрчлөхдөө анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
1. Шаардлагатай
2. Явган зорчигч байхгүй тохиолдолд шаардлагагүй
3. Шаардлагагүй
10
Шатахуун түгээх газраас хөдөлгөөн эхлэхдээ анхааруулах дохио өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
1. Шаардлагатай
2. Шаардлагагүй
3. Ойролцоо тээврийн хэрэгсэл байвал шаардлагатай
11
Зурагт үзүүлсэн замын энэ хэсэгт буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.16.д үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал газар буцаж эргэхийг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал бол хориглоно
3. Хориглоно
12
Чиргүүлтэй суудлын автомашин жолоодож яваа бол тууш замд зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
МУ-ын ЗХД-ийн 9.3.д-д зааснаар тууш замд чиргүүлтэй суудлын автомашины хурдыг цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Хариу: 2
1. 70 км/цаг
2. 80 км/цаг
3. 100 км/цаг
13
Замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.б-д зааснаар явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Явган зорчигч байхгүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
14
Та зүүн гар тийш эргэхдээ ачааны автомашинд зам тавьж өгөх үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд туслах замаас зүүн гар тийш эргэхдээ гол замаар яваа ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу: 1
1. Тийм
2. Үгүй
15
Та зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална. Дээрх заалтуудын дагуу та суудлын автомашин болон автобусанд зам тавьж өгнө. Хариу: 3
1. Бүх тээврийн хэрэгсэлд
2. Зөвхөн суудлын автомашинд
3. Суудлын автомашин болон автобусанд
16
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ:
МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Хариу - 3.
1. Түрүүлж нэвтэрнэ
2. Зөвхөн автобусанд зам тавьж өгнө
3. Автобус болон суудлын автомашинд зам тавьж өгнө
17
Гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднах замд хэрэглэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 15.4-т зааснаар гэрэлтүүлүүрийг суурин газрын гаднах замд хэрэглэхийг зөвшөөрөх бөгөөд өөдөөс тээврийн хэрэгсэл гарч ирсэн үед унтрааж байвал зохино. Хариу - 3
1. Зөвхөн үзэгдэлт хангалтгүй үед зөвшөөрнө
2. Зөвхөн харанхуй үед зөвшөөрнө
3. Өөдөөс тээврийн хэрэгсэлгүй үед зөвшөөрнө
18
Шаахайтай мотоциклыг суудлын автомашинаар чирэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 20.6.в-д хоёр дугуйтай мотоциклийг чирэх буюу чирэгдэхийг хориглоно гэж заасан бөгөөд суудлын автомашинаар шаахайтай мотоцикл чирэхийг хориглохгүй. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
19
Хөдөлгөөний хурд ихсэхэд жолоочийн харах талбай яаж өөрчлөгдөх вэ?
Хөдөлгөөний хурд ихсэхэд жолоочийн харах талбай багасна. Хариу - 3
1. Өөрчлөгдөхгүй
2. Ихэснэ
3. Багасна
20
Нарны хаалтгүй болсон автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.5-д зааснаар нарны хаалтгүй болсон автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Нар гялбахааргүй бол зөвшөөрнө

Түр хүлээнэ үү...