Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Макүшита зиндаанд улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 7 сарын 25
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өндөрлөх дөхөж байна.

Өнөөдөр доод дөрвөн зиндааны түрүү бөхчүүд тодорлоо. Дээрээсээ гурав дахь буюу макүшита зиндаанд сүүлийн өдөр ижил 6:0 амжилттай явсан чансааны зүүн №3 дахь бөх Асахакүрюү Р.Жамъяантогтох, чансааны барууны №40 дэх бөх Яго нар хоорондоо учраа таарлаа.

Улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох өрсөлдөгчөө ялснаар мэргэжлийн сүмод хоёр дахь түрүүгээ авч байна.

Өдгөө 26 настай Р.Жамъяандорж мэргэжлийн сүмод 2023 оны гуравдугаар сарын тэмцээнээс хойш зодоглож буй. Анхны тэмцээндээ жонокүчи зиндаанд түрүүлж байсан тэрбээр есдүгээр сарын тэмцээнээс цолтой бөх болж, жүрье зиндаанд хүч үзэх юм.