Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 21-нд гарсан ойн гал түймрийг өнөөдөр 12:20 цагт бүрэн унтраасан байна.
Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.25/ 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4, Хүдэр суманд-2 түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-5, Мандал суманд-7 буюу 16 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!