Уншиж байна ...

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №10

A.Жаргал
2016 оны 1 сарын 24
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Тусгаарлах зурвастай замыг заана уу?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т зэргэлдээ зорчих хэсгүүдийг зааглахад зориулагдаж хийгдсэн, зогсоол болон хөдөлгөөнд зориулагдаагүй замын хэсгийг "Тусгаарлах зурвас" гэж заасан тул Б зурагт үзүүлсэн зам нь тусгаарлах зурвастай замд тооцогдоно.Хариу: 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн А, Б
2
Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч биедээ ямар бичиг баримт авч явах үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.1-д жолооч нь тухайн механикжсан тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна гэж заасан.Хариу: 2
1. Иргэний үнэмлэх
2. Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэх
3. Хоёул
3
Энэ тэмдэг юуг анхааруулах вэ?
"Төмөр замын хаалттай гарам" 1.1 тэмдэг нь, "Төмөр замын гарамд ойртоно" 1.4.а тэмдэгтэй хамт тавигдснаар 300 метрийн цаана төмөр замын хаалттай гарам байгааг анхааруулна. Хариу - 2
1. Зам засварын ажил явагдаж байгааг
2. Төмөр замын хаалттай гарам ойртож байгааг
3. Төмөр замын хаалтгүй гарам ойртож байгааг
4
Аль зурагт гол замыг үзүүлсэн бэ?
"Гол зам" 3.1, "Туслах зам нийлнэ" 3.3.в тэмдгүүд тавигдсан зам нь гол замд тооцогдоно. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн А, Б
4. Бүгд
5
Баруун гар талын эгнээнээс чигээрээ явахыг зөвшөөрөх үү?
"Эгнээнээс явах хөдөлгөөний чиг" 5.10.6 тэмдэг нь уг эгнээнээс тухайн уулзвараар нэвтрэх зөвшөөрсөн чигийг заана. Иймд чигээрээ явахыг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
6
Аль тээврийн хэрэгслийн жолооч тэмдгийн заалтыг зөрчиж зогссон бэ?
"Тээврийн хэрэгсэл зогсоолд тавих хэлбэр" 6.6.а тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд бүх төрлийн тээврийн хэрэгслийг явган хүний замын хашлаганд шахаж зорчих хэсэг дээр зогсохыг заана. Иймд Б автомашин тэмдгийн заалтыг зөрчиж зогссон. Хариу - 2
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёул зөрчил гаргасан
4. Хоёул зөрчил гаргаагүй
7
Аль тохиолдолд тасархай шугаман тэмдэглэлийг давахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар 7.5 тэмдэглэлийг аль ч талаас нь давахыг зөвшөөрөх бөгөөд харин дээгүүр нь унуулж явахыг хориглоно. Иймд гүйцэж түрүүлэх, саадыг тойрон гарах, буцаж эргэх бүх тохиолдлуудад давахыг зөвшөөрнө.Хариу: 4
1. Зөвхөн гүйцэж түрүүлэх
2. Зөвхөн саадыг тойрох
3. Зөвхөн буцаж эргэх
4. Дээрх бүгд
8
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.9.в-д зааснаар зохицуулагч дохиурыг урагш заасан байвал зохицуулагчийн зүүн гар талаас яваа тээврийн хэрэгсэл бүх чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 3
1. Зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийг
2. Зөвхөн чигээрээ, зүүн гар тийш буюу буцаж эргэхийг
3. Бүх чигт
9
Жолоочид хаана ухрахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн-ийн 7.18 -д зааснаар уулзвар, явган хүний гарц, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр ухрах үйлдлийг хориглоно. Иймд нэг чигийн хөдөлгөөнтэй замд ухрах үйлдлийг хориглохгүй.Хариу: 2
1. Уулзвар дээр
2. Нэг чигийн хөдөлгөөнтэй замд
3. Явган хүний гарц дээр
4. Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр
10
Та замаас гарахдаа хэнд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар жолооч замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйчинд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 7.12-т зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Дээрх заалтуудын дагуу та явган зорчигчдод болон суудлын автомашинд зам тавьж өгнө.Хариу: 2
1. Зөвхөн өөдөөс чигээрээ яваа автомашинд
2. Суудлын автомашин ба явган зорчигчдод
3. Зөвхөн явган зорчигчдод
4. Зам тавьж өгөх шаардлагагүй
11
Аль тээврийн хэрэгсэл давуу эрхтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.7-д зааснаар жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд ачааны автомашин давуу эрхтэй. Хариу: 2
1. Суудлын автомашин
2. Ачааны автомашин
12
Суудлын автомашин жолоодож яваа бол суурин газрын гаднах замд тэмдгээс цааш зөвшөөрөгдөх дээд хурд хэд байх вэ?
"Хурдны дээд хязгаарлалын төгсгөл" 2.25 тэмдэг нь "Хурдны дээд хязгаарлал" 2.24 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана. МУ-ын ЗХД-ийн 9.3-д зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд цагт 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Хариу: 4
1. 50 км/цаг
2. 60 км/цаг
3. 70 км/цаг
4. 80 км/цаг
13
Замын энэ хэсэгт зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.а-д уулзвар дээр тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтолцохгүй хэсэг дээр түр зогсохыг зөвшөөрнө гэж заасан боловч тухайн тээврийн хэрэгслүүд нь ЗХД-ийн 11.5.з-д зааснаар үргэлжилсэн шугам хүртэл 3 метрээс бага зайтай газарт зогссон тул зөрчил гаргасан байна. Хариу - 3
1. Зөвшөөрнө
2. Зөвхөн мотоциклын жолоочид зөвшөөрнө
3. Хоёуланг хориглоно
14
Та баруун гар тийш эргэхдээ хэнд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө. Хариу - 3
1. Зөвхөн унадаг дугуйчинд
2. Зөвхөн явган зорчигчдод
3. Хоёуланд зам тавьж өгнө
15
Та уулзвараар буцаж эргэх бол ачааны автомашинд зам тавьж өгөх шаардлагатай юу?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасан тул та ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Тийм
2. Үгүй
16
Та чигээрээ явах бол аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Иймд та суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1
1. Зөвхөн суудлын автомашинд
2. Суудлын болон ачааны автомашинд
3. Зам тавьж өгөх шаардлагагүй
17
Харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо ямар гэрэл асаах вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.2-т зааснаар харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хариу - 1
1. Оврын гэрэл
2. Ойрын гэрэл
3. Ойрын буюу оврын гэрэл
18
Механикжсан тээврийн хэрэгслийг хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай хэдэн метр байвал зохих вэ?
МУ-ын ЗХД-ийн 20.3-д зааснаар хатуу холбоогоор чирэх үед тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь 4 метрээс илүүгүй байна. Хариу: 1
1. 4 метрээс илүүгүй
2. 4-6 метр
3. Дүрмээр хоорондын зайг тогтоогоогүй
19
Доорхи тохиолдлын алинд нь гүйцэж түрүүлэх замын урт их байх вэ?
Хурдыг ихэсгэхэд нэгж хугацаанд туулах зам уртсана. Хариу - 2
1. Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хурд цагт 20 км байх үед гүйцэж байгаа тээврийн хэрэгслийн хурд 40 км
2. Гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хурд цагт 60 км байх үед гүйцэж байгаа тээврийн хэрэгслийн хурд 80 км
3. Дээрх хоёр тохиолдолд гүйцэж түрүүлэх замын урт адил байна
20
Гадна талын өнгө үзэмж нь илт муудсан автомашиныг ашиглахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 6.9-д зааснаар өнгө үзэмж нь илт муудсан автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу - 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
3. Техникийн ямар нэг доголдолгүй бол зөвшөөрнө

Түр хүлээнэ үү...