Өчигдөр ажиглагдсан үүлийг Сumulonimbus гэдэг ба энэ үүл нь аянга цахилгаантай борооны өвөрмөц бөөн үүл аж. Тус үүл нь дээрээс доош хүртэл үргэлжилсэн байдаг учир маш том уул шиг харагддаг ба ойрын 1-2 цагт аадар бороо, ширүүн салхины үзэгдэл болох магадлалтайг илтгэдэг аж.
Үүл бол байнга өөрчлөгдөн хувьсаж байдаг цаг агаарын нэг хэсэг юм. Үүл нь цаг агаарын тодорхой төлөв байдлыг нүдээр хараад тодорхойлж болох гайхалтай үзүүлэлт болдог бөгөөд удахгүй цаг агаарын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийн дохио болж чаддаг.
Үүлний үндсэн дөрвөн төрөл:
- Cirrus буюу сэмжин үүл нь дээд мандлын үүл бөгөөд газрын гадаргаас дээш 4.9-15.2км өндөрт үүсдэг. Уг үүл нь цаг агаарын бүх үзэгдэлд ажиглагддаг. Шим мандлын дээд хэсгийн агаарт агуулагддаг жижиг мөсөн талстуудаас тогтдог. Цаг агаарын ерөнхий төлөв байдлын шууд бус илтгэгч болдог.
- Давхраат үүл уулын орой болон оргилын харалдаа агаар тогтвортой байх эсэхэд уул нуруу болон газрын гадаргын саад хоригийн салхин доод нөмөр талд түгээмэл ажиглагддаг.
- Бөөн үүл буюу Сumulos нь бусад үүлнээс салангид алслагдсан хөвсгөр хөвөн шиг эсвэл цэцэгт байцаа шиг харагддаг. Эдгээр үүл нь доод мандлын үүлний бүлэгт хамаарах ба газрын гадаргаас хэдэн зуугаас хэдхэн мянган метрийн өндөрт үүсдэг. Ихэвчлэн бүдэг, саарал цагаан харагддаг.
- Борооны үүл буюу Nimbo нь бороо, хур тунадас оруулах үүл юм. Сumulonimbus буюу борооны бөөн үүл нь өвөрмөц аянга цахилгаантай үүл юм. Тус үүл нь дээрээс доош хүртэл үргэлжилсэн байдаг учир маш том уул шиг харагддаг байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!