Баяр, наадмын үеийн нөхцөл байдал, зам тээврийн осол, урьдчилан сэргийлэх аяны үр дүнгийн талаар Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар (НЦУГ)-аас өнөөдөр мэдээлэл хүргэлээ.
Цагдаагийн байгууллагаас Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран
Энэ хүрээнд:
Ослын шалтгаан болдог замын эмзэг цэгүүдийн судалгааг гаргаж, нийт 157 цэгт 403 алба хаагч хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж ажилласан.
Өнгөрсөн хугацаанд буюу зургаадугаар сарын 2-ноос долдугаар сарыг дуустал улсын хэмжээнд орон нутгийн замд 177,000 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн.
Энэхүү үзлэг шалгалтаар дөрвөн тээврийн хэрэгсэл тутмын гурав нь буюу 131,143 тээврийн хэрэгсэл ямар нэгэн зөрчилтэй гэсэн хяналт шалгалтын тоон мэдээ гарсан.
|
№ |
Үзүүлэлт |
2024.06.20-2024.07.20 |
2025.06.20-2025.07.20 |
Өсөлт, бууралт |
|
1 |
Зам тээврийн осол |
2.362 |
1.944 |
-17.7 |
|
2 |
Нас барсан хүн /осол/ |
70 |
45 |
-35.7 |
|
3 |
Гэмтсэн хүн /осол/ |
325 |
357 |
9.8 |
|
4 |
Хүүхэд өртөж гэмтсэн /осол/ |
107 |
100 |
-6.5 |
|
5 |
Илрүүлсэн зөрчил |
128.264 |
131.142 |
2.2 |
|
6 |
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил |
2767 |
3002 |
8.5 |
|
7 |
Эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил |
1156 |
1644 |
42.2 |
|
8 |
Торгосон хүн |
124341 |
126496 |
1.7 |
Дээрх зөрчлүүдээс дурдвал:
Түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орон нутагт тээврийн хэрэгсэл жолоодсон 3,002 жолоочийн зөрчлийг илрүүлэн таслан зогсоосон.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 1,644 жолооч орон нутгийн замд автомашин жолоодсон, бусдад жолоогоо шилжүүлсэн ноцтой зөрчил илэрлээ.
Дээрх хяналт шалгалтаар улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 12 оргодол этгээдийг олж тогтоон холбогдох байгууллагад шилжүүлэн ажиллалаа.
Энэхүү арга хэмжээний онцлог ажил нь орон нутгийн замд хийгдэж байгаа хяналт шалгалтыг шугаман эргүүлийн цагийн менежментийн системээр зохион байгуулсан.
Орон нутгийн замд эрдэнэт хүний амь нас эрстэх өндөр эрсдэл аялал зугаалгын 6, 7, 8 дугаар саруудад гардаг. Ийм учраас хяналт шалгалтыг эрдэнэт хүний амь насыг хамгаалах, гадаадын иргэд аялал зугаалгаар Монгол Улсын нутаг дэвсгэрт зорчиход аюулгүй байдлыг хангах үндсэн зорилготойгоор цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан гэдгийг мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!