Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орон сууцны шинэ барилга барихыг иргэд эсэргүүцэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь нийслэлийн хамгийн их нягтаршилтай бүсийн нэг. 

Гэтэл тус хороонд 16 давхар, хоёр блок орон сууц баригдах гэж байгаа аж. Үүнийг тус хорооны иргэд өнөөдөр эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.

Анх тус байршилд 2018 онд Жүдо бөхийн ордон барих гэж байгаад сүүлд орон сууцны барилга барих болж өөрчлөгдсөн, олон эзэн дамжсан гэдгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын төлөөлөгч Ч.Батзориг ярилаа. 

Тэрбээр "Хотын удирдлагууд өрхийн эмнэлэг, хорооны барилга, сургууль барих талаар хэд хэдэн удаа саналаа илэрхийлсэн. Энэ оны зургаадугаар сард Нийслэлийн Газрын Албанаас энэ газрыг цуцлах мэдэгдлээ компанид нь өгсөн ч Хот төлөвлөлт, стандартын газар нь барилга барих зөвшөөрлийг давхцуулж олгосон.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Компанийн удирдлагуудад бид цэцэрлэг, сургуульгүй энэ бүсэд сургууль барья, үйлчилгээний байгууламж барихад хамтарч ажиллая, олон давхар зогсоол барья, спорт цогцолбор барихад Улаанбаатар хот дэмжлэг үзүүлэхэд харилцан ойлголцъё, зөвшилцье гэж саналаа явуулж байгаа. 

Энэ нягтаршилтай бүсэд 0.7 га газарт 280 айл, 1,000 гаруй иргэн оршин суудаг. 2025 оны зургаадугаар сарын 27-нд энэ асуудлаар анх гомдол иргэн. Долдугаар сарын 7, 8-ны хуралдаанд албан ёсоор асуулга тавьсан. Үүнд "Ай Би Эй групп" ажил эхлүүлэх зөвшөөрөл хүссэн, одоогоор судалж байгаа гэх хариуг надад өгсөн. Би долдугаар сарын 18-нд газар дээр нь ирэхэд аль хэдийнээ цутгалтаа авсан байсан бөгөөд тавдугаар сарын 20-нд ажил эхлүүлэх зөвшөөрөл авснаа үзүүлсэн. Иймд хууль тогтоомж зөрчсөн байна гэж үзээд би зохих байгууллагад нь хандаад байгаа.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо нь 28,900, түр оршин суугчидтайгаа нийлээд 32,000 хүнтэй. Даац нь хэтэрсэн. Энэ хорооны хүн амын тоо нь гурван аймагтай тэнцэж байгаа тул хариу арга хэмжээ авахгүй бол болохгүй" гэлээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин суугч "Энэ компанийн удирдлага нь ирдэггүй. Харуул хамгаалалтын ажилтнууд нь хүч нэмэгдүүлээд ажилладаг. Манай хороо улсын цэцэрлэггүй, сургуульгүй. Иймээс сургууль, цэцэрлэг, хүүхдийн сургалтын ордон бариулах хүсэлтэй байна" гэв.

Түүнчлэн тус хорооны Сууц Өмчлөгчдийн Холбоодын хүсэлтийг нэгтгэж, иргэдийн гарын үсгийг цуглуулан энэ долоо хоногийн Пүрэв гарагт уг барилгын ажлыг зогсоохоор хотын даргад хандахаар болжээ.
ФОТО:
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг