Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хяргас нуурын усанд хийлдэг гудастай орж, унаж живсэн иргэнийг алба хаагчид аварчээ

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Увс аймаг, Малчин сумын нэгдүгээр багийн “Хар тэрмэс” гэдэг газарт Хяргас нуурын усанд живж байсан хүүхдийг аварсан гэх мэдээлэл өчигдөр 22:30 цагт бүртгэгджээ. 

Улаанбаатар хотоос Увс аймгийн Хяргас нуурын эрэг дээр гэр бүлийн хамт аялж явсан Н /15 настай, эмэгтэй/ нуурын эргээсээ 100 метрийн зайд хийлдэг гудас дээрээс усанд унаж живж байсныг Усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарынхан аварч, эсэн мэнд гаргажээ. 

Иймд аялал зугаалгаар яваа иргэд зориулалтын бус, стандартын шаардлага хангаагүй хөвөгч хэрэгсэл ашиглаж гол усанд орохгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулав.